Хайх зүйлээ бичнэ үү

"Shiseido" брэндийн Япон улсын гоо сайхны мэргэжилтэн монголчуудад зөвлөгөө өгч байна.

Японы 140 гаруй жилийн түүхтэй Shiseido брэндийн Монгол дахь салбар хэрэглэгч болон үйлчлүүлэгчиддээ нэгэн таатай боломжийг олгож байна. Shiseido брэндийн гоо сайхны мэргэжлийн зөвлөх Үчида Миюкиг Монголд урьжээ. Тэрбээр олон жил энэ салбарт ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн юм. 

Үчида Миюки хэрэглэгч та бүхэнд арьс арчилгаа, нүүр будалтын зөвлөгөө өгөхөөс гадна зөвхөн Shiseido брэндийн уламжлалт цэгэн иллэгийг хийж үйлчлэх юм. Ингээд Шангри-Ла Моллоос бэлтгэсэн фото сурвалжилга болоод ярилцлагыг хүлээн авна уу. 

- Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Би “Shiseido”-гийн үндсэн ажилтан Үчида Миюки байна. Токиогийн “Шибүя” их дэлгүүрийн салбартаа ажилладаг. Компанидаа ажиллаж эхэлснээс хойш олон оронд тархсан “Shiseido”-гийн салбартаа ажиллан, үйлчлүүлэгчиддээ брэндийнхээ тухай зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

- Монгол дахь “Shiseido” брэндийн үнэнч хэрэглэгчиддээ хүрч үйлчлэх, зөвлөх сайхан боломжийг олгож байгаа юм байна. Үндсэн ажилтнууд нь олон орноор явж, ажилладаг гол зорилго нь юу вэ? 

- Бид нар компаниасаа томилогдож, олон орноор ажилладаг. Ингэж ажилласнаар хүмүүсийн арьсны онцлогтой биечлэн танилцаж, тэдэнд бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Эргээд нутагтаа очиж, бусад хүмүүстээ мэдээлэл өгснөөр Японд очсон гадны үйлчлүүлэгчдийнхээ арьсанд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог юм. Хүн тус бүрт хүрч үйлчлэх нь манай компанийн гол зорилго. Энэ зорилго миний ч зорилго болдог. Монголд байх богинохон хугацаандаа хэрэглэгчиддээ бүрэн дүүрэн мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллахыг хүсч байна. 

- Олон орноор явж, ажиллахад хүмүүсийн арьсны онцлог, ялгаа мэдрэгдсэн үү. Ази хүмүүсийн арьс европчуудаас өөр байдаг байх.

- Тэгэлгүй яах вэ. Ази хүмүүсийнх ч дотроо ялгаатай байдаг. Энэ нь газрын байршил, уур амьсгалаас ихээхэн хамаарна л даа. Их газрын хүмүүсийн арьс голдуу хуурайшиж, улайдаг юм билээ.  

- Манайх шиг хуурай уур амьсгалтай орны хүмүүс арьсаа хэрхэн арчилвал тохиромжтой вэ?

- Арьс олон шалтгааны улмаас хуурайшдаг. Хуурайшсанаар цагаан батга гарах, нүхжих, арьс барзайх зэрэг төрөл бүрийн нөлөө үзүүлнэ. Тиймээс хамгийн гол нь арьсаа маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Эхлээд чийгшүүлэгч, зөөлрүүлэгчийг хэрэглэхээр ерөнхийдөө мэдэгдэнэ. Хуурай уур амьсгалтай нөхцөлд серум, дархлааны бэлдмэл тос, зовхины тосыг хэрэглэж, давхар арьсныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй. 

- “Shiseido” брэндийн бусдаас ялгарах онцлог юу вэ?

- “Shiseido” брэндийн бүтээгдэхүүн бол хэний ч, ямар ч төрлийн арьсанд тохирно гэдгийг би нүүр бардам, итгэлтэйгээр хэлж чадна. Эрдэмтэн судлаачид маань олон жилийн турш судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр эцсийн бүтээгдэхүүнээ гаргадаг тул бүх насны, эрэгтэй эмэгтэйчүүдэд тохирох, ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. 

- Зөвхөн “Shiseido”-д байдаг арьсны дархлааны бэлдмэл байдаг гэж сонссон. Энэ бэлдмэлийнхээ тухай мэдээллээс сонирхуулна уу?

- Арьс ч гэсэн биеийн дархлаатай адил өөрийн гэсэн дархлааны системтэй байдаг. Манай судалгааны мэргэжилтнүүд 20 жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр арьс арчилгааны түүхэнд шинэ хувьсал хийсэн нь “Ultimune” эссэнс юм. Уг бүтээгдэхүүн нь арьсны улайлт, нүхжилт, хуурайшилтын асуудлыг шийдээд зогсохгүй арьсны дархлааг дэмжиж, гадаад орчны нөлөөлөлд тэсвэртэй болгон, хамт хэрэглэсэн бүтээгдэхүүний үйлчилгээг нэмэгдүүлдэг. Тиймээс уг эссэнсийг хэрэглээд үзэхийг л зөвлөе. Энгийнээр хэлвэл, хүмүүс дархлаагаа дэмжихийн тулд эмчлүүлж, дусал тариа хийлгүүлдэгтэй адил уг бүтээгдэхүүнийг хэрэглэх нь арьсныхаа дархлааг дэмжиж байна гэсэн үг. 

- Нүүр арчилгаандаа бүсгүйчүүд илүүтэй анхаарал хандуулдаг болохоор эмэгтэйчүүдийн арьсанд тохирсон зөвлөгөө, мэдээллүүд их байдаг. Та эрчүүдийн арьсны онцлог болоод хэрхэн арчлах талаар зөвлөнө үү?

- Эмэгтэйчүүд арьсаа арчлах боломжтойгоос гадна өө сэвээ дарах, будах боломжтой байдаг бол эрчүүдэд энэ боломж хомс. Эрчүүдийн хувьд будалт байдаггүй учраас арьс арчилгаагаар л дуусгавар болчихдог. Эрэгтэйчүүдийн арьс эмэгтэйчүүдээс ялгаатай нь тос, хөлс ялгарах нь их. Ийм болохоор нүүрээ сайн цэвэрлэж, угаасны дараа чийгшүүлэгч, зөөлрүүлэгч хэрэглэх нь тохиромжтой. Үүнээс гадна нарны хамгаалалттай тос заавал түрхэх хэрэгтэй. 


Гоо сайхны мэргэжилтэн Үчида Миюкигаас арьсандаа төгс зохицох гоо сайхны бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Тэрээр “Бишрэлт” их дэлгүүрт энэ сарын 14, 19-нд, “Шангрила” Моллд энэ сарын 12, 16, 17, 20-нд тус тус цөөхөн хоног ажиллах тул та бүхэн амжиж зөвлөгөөгөө аваарай. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
9
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.