Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Австралийн SBS радио монгол хэлээр хөтөлбөрүүд нэвтрүүлж эхэлжээ

Бүх контент нь дижитал буюу хэзээ ч, хаанаас ч сонсох боломжтой.


 

Австрали улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох SBS радио монголчуудад зориулсан мэдээ мэдээлэл түгээх платформ үүсгэн нэвтрүүлж эхэлснээ албан ёсоор зарлажээ. Уг радиогоор Австрали улсад амьдарч буй монголчуудын туршлага болоод үндэсний ёс заншлаа тэмдэглэн уламжлахаас гадна улсынхаа түүхийг харилцан ярилцах зорилготой аж.

 

 

Шинэ хөтөлбөрүүд энэ оны тавдугаар сарын 28-наас цацагдаж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрөөр шинээр ирсэн болон оршин сууж буй хүмүүст тулгардаг Австралийн өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотой үйл явдлуудын цогц мэдээллийг хүргэдгээрээ давуу талтай юм байна.

 

 

SBS Радиогийн Аудио болон Гадаад Хэлний Контент хариуцсан захирал, Mandi Wicks хэлэхдээ “Хүмүүс англиас бусад хэлээр мэдээлэл авах нэн хэрэгцээтэй байна. Бид үйлчилгээгээ улам тэлж байгаадаа маш их баяртай байгаа. Манай нэвтрүүлгийг үзэгч, сонсогчид дижитал платформоор хүлээн авах нь ихэссэн тул бид контентийг хэрэгцээтэй үедээ, хүссэн цагтаа хүлээн авах боломжтой цахим хэлбэрээр хүргэж байна. Энэ нь залуу үзэгч, сонсогчдод хүрэх хамгийн үр дүнтэй арга гэж бодож байна” гэсэн юм.

SBS радиогийн монгол хэл дээрх хөтөлбөрийг Батцогийн Долгион (Danny Battsog) бэлтгэн хүргэх ба тэрээр Сиднэй хотноо Австарлийн засгийн газрын "Аусгид" (Ausgrid) компанид ажилладаг аж. Б.Долгион нь Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөн, NTV телевизийн Олон улсын мэдээний хэлтэст ажиллаж байсан туршлагатай гэнэ.

Бүх контент нь дижитал буюу хэзээ ч, хаанаас ч сонсох боломжтой подкаст хэлбэрээр sbs.com.au/mongolian болон SBS Радио апп дээр нээлттэй байгаа тул SBS Радио апп-г iTunes App Store болон Google Play дээрээс хэзээд үнэгүй татаж аваад, хаана ч явсан мэдээллээ хүлээн аваарай.

 

Мэдээг бэлтгэсэн Б.Маралмаа

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
19 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
49
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.