Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Точиношин Рыцарь болжээ

Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили, Тэргүүн хатагтай Мака Чичуа нар Точиношинийг хүлээн авч, уулзлаа.


Өнгөрсөн Зуны тэмцээний дараа озэки цол хүртсэн Гүржийн сүмоч Точиношин эх орондоо хариад, өчигдөр Японд эргэн ирлээ. Онгоцны буудал дээр түүнийг сэтгүүлчид угтан авч, Гүржид хэрхэн хүлээн авсныг нь сонирхлоо.
Гүржийн анхны озэки болсон Точиношин “Онгоцны буудал дээр туг далбаа барьсан хэдэн зуун хүн угтаж, маш сайхан байлаа. Эх орондоо харилгүй бүтэн жил болсон байсан. Харин маш олон хүлээн авалт, уулзалт, ярилцлага гээд гэртээ бараг амарч чадсангүй” гэж ярьсан байна.

Точиношин Японд байхад нь төрсөн Анастасия охиноо онгоцны буудал дээр анх харж, баярын нулимс унагаажээ.
Бөхөд дуртай Гүрж орон Японы үндэсний бөхөөр амжилт гаргаж, Эзэн хааны цом хүртэн, озэки болсон хүүгээ халуун дотноор угтаж, шагнал урамшууллаа харамласангүй.

Гүржийн Спортын яамнаас улсынхаа спортын хамгийн дээд шагнал болох “Спортын рыцарь” цолыг хүртээсэн байна. Спортын сайд Михаил Гиоргадзегоос шагналаа гардан авсан Точиношин “Миний сэтгэл их хөдөлж байна. Хөгжөөн дэмжигчид та бүхний ачаар би энэ цолыг хүртсэн билээ. Зуны тэмцээний 15 өдөр би хажуудаа Гүрж орон маань байгааг мэдэрч байсан. Рыцарь болсондоо их баяртай байна. Рыцарь болсон тул цаашдаа ёкозүна болохын тулд хичээн зүтгэнэ” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

Леван Горгадзе буюу Точиношинийг Гүржийн парламент мөн хүлээн авсан.

Парламентын дарга Ираклий Кобахидзе түүнд яруу найрагч Шота Руставелигийн “Барсан хэвнэгт баатар” алдарт туулийг Гүржийн тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан Үндэсний банкнаас гаргасан  дурсгалын зоосыг гардуулан өгөөд “Өнөөдөр бид алдарт тамирчин Точиношинийг хүлээн авч байна. Тэр бол Японд манай Элчин сайд болсон хүн. Би 1990-өөд оноос сүмо үзэж байгаа. Тэр үед би хэзээ нэгэн цагт гүрж бөх Эзэн хааны цом хүртэнэ гэж төсөөлөө ч үгүй. Өнөөдөр парламентад түүнийг хүлээн авч байгаадаа би их бахархаж байна. Точиношин бол хүүхэд залуусын үлгэр дууриалал болсон хүн. Хөдөлмөрлөвөл ямар амжилтад хүрч болдгийг тэр харууллаа” гэж хэлжээ.

Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили, Тэргүүн хатагтай Мака Чичуа нар Точиношинийг хүлээн авч, уулзлаа. Точиношин Төрийн шагнал “Нэр төрийн одон”-гоор шагнасанд талархал дэвшүүлээд улам их хичээнэ гэдгээ амалжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
48
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.