Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Э.Цэрэнбаатар: Токиогийн олимпод оролцох бүрэн боломж байна


Филиппин улсын нийслэл Манила хотод болсон 3x3 төрлийн сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай сагсчид амжилттай оролцож, шилдэг наймд багтлаа. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн манай тамирчид эх орондоо ирэхээр хөлгийн жолоо залсан байна. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчин, 14 дугаартай тоглогч Э.Цэрэнбаатараас фэйсбүүкээр дамжуулан цөөн асуултад хариулт авснаа хүргэе. 

-Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд шалгарлаа. Азиас зөвхөн Монголын баг үлдсэн байна. Сэтгэгдэл ямар байна вэ? 

-Шигшээ наймд үлдэж, Ази тивээс Монгол баг ганцаар үлдсэнд сэтгэгдэл маш өндөр байна. Бид 2016 оноос хойш гурван жил дарааллаж 3x3 тэмцээнүүдэд амжилттай оролцсоны үр дүнд Дэлхийн аваргын шигшээ наймд орсон гэж бодож байна. 

-Сербийн багийн чансаа сайн байсан. Гэхдээ манайх ч бас бууж өгсөнгүй, сайн тоглолоо. Ер нь Сербийн багийг хожих боломж байв уу? 

-Бид Сербийн багтай өмнө нь хоёр удаа тоглож байсан. Тус багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон байналээ. Сербийн чансааны эхэнд бичигддэг бусад багтай бид тоглоод, хожиж байсан туршлага ч бий. Дэлхийн аваргад биднээс илүү бэлтгэл, тактиктай тоглосны үр дүнд биднийг хожсон гэж бодож байна. Цаашдаа Сербийн багтай тоглоход ямар нэг байдлаар илүү гарах боломж манай багт байгаа гэж бодож байна. 

-Нутгийн эзэдтэй хийсэн тоглолт хэр байсан бэ. Танхим даяар Филиппинийг дэмжиж байсан шүү дээ? 

-Нутгийн эзэн болох Филиппиний багтай хийсэн тоглолт маш хариуцлагатай байсан. Филиппинд 5-ын эсрэг 5 сагсан бөмбөгийн тэмцээн үндэсний спортын хэмжээнд хүрсэн байдаг. Манай үндэсний бөхтэй адил. Тиймээс “FIBA 3x3” тэмцээнд маш их анхаарч, багаа олон сарын өмнөөс бэлдэж гаргасан. 

Манила Аринад зөвхөн улсынхаа багийг дэмжих гэж маш олон хүн ирсэн. Тэдний баг маш их дэмжлэгтэй байсан. Тухайн үед бид багийн тактик болон контролоо алдаагүй. Тиймээс ч хожсон. Ер нь хүнд тоглолт болсон. 

Гэхдээ тоглолтын үеэр үзэгчид Монгол гэж орилж, биднийг дэмжиж байсан шүү.  Тоглолт дууссаны дараа филиппинчүүдийн сэтгэл их хөөрсөн байсан. Сагсан бөмбөгийн орон учраас өрсөлдөөнтэй, шуугиулсан тоглолт тэдэнд  кайф өгсөн гэж бодож байна. Тиймээс ч сайхан хүлээж авсан. 

- Хэсгийн тоглолтоос хамгийн хэцүү тоглолт аль нь байсан бэ? 

- Ерөнхийдөө манай хэсгийн багууд хүчтэй өрсөлдөгчид байсан шүү. Эхний тоглолтоо Канадтай хийсэн. Өмнө нь нэг удаа Монголд Канадын багтай тоглож үзсэн. Тэр туршлагаараа ч тоглочихъё гэж бодсон. Орос, Канад, Бразил, Филиппин гэх орнууд сагсны агуу түүхтэй шүү дээ. Тухайн орны хувилбар тактикт тааруулж тоглосны үр дүнд бид зооноосоо хоёроор гарч ирсэн байгаа. Ер нь бүх тоглолтууд хүнд байсан шүү. 

- Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцлоо. 2020 оны Токиогийн олимпод оролцох боломж манайд байна уу? 

- 2020 оны Токиогийн олимпод манай Монгол улс Азийн төлөөлөл болж оролцох боломж одоогийн байдлаар 90 хувьтай байна. 2019 онд төлөөлөл болох орнуудыг зарлана. Монголын хувьд Азиас нэгдүгээрт, тивийн сонгон шалгаруулалтаар эхний тавд багтсан байгаа. Европоос хоёр, Азиас хоёр, Африкаас хоёр гэж сонгоно. Сонгон шалгаруулалтын эхний дөрвөн орныг оруулах бөгөөд Азидаа манай улс нэгт явж байгаа. 2020 оны Токиогийн олимпод манай улс оролцох бүрэн боломжтой. Бидний хамгийн том зорилго олимпод оролцох учраас бэлтгэл сургуулиа хангаад явж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн Азийн АШТ-д анх удаагаа түрүүллээ
2
3 цагийн өмнө
Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар Азийн АШТ-д финалдлаа
3
3 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.