Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“ОХУ 2018” тэмцээний үзэсгэлэн гоо бүсгүйчүүд

“Гоо сайхан ертөнцийг аварна” гэж агуу Достоевский хэлсэнчлэн хөлбөмбөгийг ч гоо сайхан аварна.


Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ болж байгаа ч “ОХУ 2018” тэмцээний гол чимэг нь энд гарах эмэгтэйчүүд байх болно. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж агуу Достоевский хэлсэнчлэн хөлбөмбөгийг ч гоо сайхан аварна. Дэлхийн аваргын тэмцээн гэдэг дан ганц гоол, ялалт, ялагдал биш билээ.

Виктория Лопырёва, “ОХУ 2018” тэмцээний элч

Оросын хөлбөмбөгийн ертөнцийн гол бүсгүй Виктория шигшээ багаа цэнгэлдэх хүрээлэнд ирж дэмжих нь ойлгомжтой. Түүний харсан балиашгууд сэтгэл хөөрөн, ямар ч уйтгартай тоглолт байсан туг далбаагаа мандуулсаар байдаг гэж байгаа.

Шакира, Испанийн шигшээ багийн хамгаалагч Пикегийн гэргий

Шакира 2010 оны ДАШТ-ийн сүлд дууг бичсэн хүн. Дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Пикегийн эхнэр гэхээр хөлбөмбөгийн үнэнч фэн гэдэг нь ойлгомжтой. Түүнийг Испанийн шигшээ багийн бүх тоглолт дээр харж болно.

Ксения Коваленко, ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамгаалагч

Оросын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хамгийн том од. Дэлхийн аваргын тэмцээнд Оросын багаа дэмжинэ.

Алессандра Амбросио, топ-модель

Бразилийн супер модель Алессандра Амбросио ОХУ-ын шигшээ багийг дэмжинэ гэж зарлаад Оросын багийн өмсгөлтэй зураг авахуулсан. Гэхдээ түүний үзэсгэлэнт цээжинд бразил зүрх цохилж байгаа билээ.

Мария Командная, телевизийн хөтлөгч

Мариягийн зөөлөн хоолой, уян хөдөлгөөн, үзэсгэлэнт төрхийг ДАШТ-ий сугалаан дээр бид харсан. Хөлбөмбөгийн өргөн мэдлэгтэй бүсгүй.

Наталья Орейро, дуучин

Уругвайн шигшээ багийн “загалмайлсан эх” Орейро 2018 оны ДАШТ-д зориулан 3 хэл дээр дуу бичсэн. Орос хэлээр тун дажгүй дуулж байв.

Дарья Исаева, уран зураач

Дарья хөлбөмбөгчдийг зурдаг. Зүгээр нэг зурах биш үнэхээр сайхан зурдаг. Түүний авьяас  чадварыг хөгжөөн дэмжигчид төдийгүй тоглогчид өөрсдөө ч үнэлдэг.

Эрьона Сулеймани, Европын хамгийн үзэсгэлэнтэй балиашиг

Швейцарийн хагас хамгаалагч Блерим Жемаилигийн эхнэр нөхрийнхөө бүх тоглолтыг үзнэ. Гэхдээ ВИП индрээс биш жирийн хөгжөөн дэмжигчдийн дунд суух дуртай.

Наталья Водянова, ДАШТ-ий элч төлөөлөгч

Наталья хөлбөмбөгт дуртай. Оросын шигшээгийн үнэнч фэн.

Юлия Левченко, ОХУ-ын шигшээ багийн довтлогч Смоловын сүйт бүсгүй

ОХУ-ын шигшээ багийн гол найдвар Фёдор Смолов Юлиягаа цэнгэлдэхэд ирэхэд гоол хийдэг уламжлалтай. Тэгэхээр Юлия энэ багийн гол зэвсэг байж болох.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
11 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
19
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.