Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2018 оны Дэлхийн шилдэг 10 их сургууль

Хэрвээ та хамгийн шилдэг нь байхыг хүсэж байгаа бол эдгээр 10 нь сургуульд суралцаарай.


Та ямар сургуульд элсэхээ мэдэхгүй гайхаж байна уу? Боловсролоо анхаардаг, шилдэг сургуульд суралцаж карьер босгох хүсэлтэй хүн бүрт нэн чухал нэгэн жагсаалт шинэчлэгджээ. Уламжлал ёсоор жил бүрийн зун гардаг QS University Rankings дэлхийн 84 хотын 1000 орчим их, дээд сургуулийг эрэмбэлсэн байна. Хэрэв та хамгийн шилдэг нь байхыг хүсэж байгаа бол жагсаалтын эхэнд эрэмбэлэгдсэн дараах 10 сургуулийг заавал сонирхоорой. 

1. Массачусетсийн технологийн их сургууль

1861 онд байгуулагдсан тус сургуулийн хувьд анхны хувийн сургууль байсан гэдэг. АНУ-ын их, дээд сургуулиуд дунд чансаагаараа тэргүүлдэг Массачусетусын Технологийн институт нь оюутнуудын мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанд сургаж, 21 дүгээр зууны дэлхийг бүтээх эрхэм зорилго тавьжээ. Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч мэргэжилтнүүд ихэвчлэн тус сургуулийг төгссөн байдаг юм. Одоогоор нано технологи, тогтвортой эрчим хүч, хүрээлэн буй орчин, уур амьсгалын дасан зохицол, дэлхийн ус болон хүнсний аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, хорт хавдар, аутизм, биологийн инженерчлэл зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр оюутнууд нь судалгаа шинжилгээ хийж, шинэ бүтээлүүдээтуурвиж буй.

2. Стэнфордын их сургууль

Цахиурын хөндийн зүрхэнд байрлах Стэнфордын их сургууль нь дэлхийд тэргүүлдэг эрдэм шинжилгээний сургуулиудын нэг гэдгээрээ алдартай. Нийт 7 салбар сургуультай, 1900 орчим тэнхимтэй. Стэнфордын Их Сургууль нэр хүндтэй 2 эмнэлэг, хэд хэдэн судалгааны төвүүд, мөн хандивлагчдаасаа санхүүждэг юм. Зардлын тодорхой хувь нь оюутны тэтгэлэгт зориулагддаг. Ялангуяа инженер, технологи, хуулийн мэргэжлээр магистр, докторын сургалтад тэтгэлэг авах боломж бүрэн нээлттэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

3. Харвардын их сургууль

Харвардын Бизнесийн сургуулийг дэлхийн хамгийн шилдэг бизнесийн сургууль гэдэг.Одоогоор Харвард их сургууль нь 13 мэргэшсэн салбар сургуультай ба богино хугацааны боловсролын программ нь Харвард Их Сургуулийн тусгай бэлтгэгдсэн суралцах арга барилаар суралцдагт оршдог.Сургалтын программ нь амьдрал дээр үндэслэгдсэн, асуудлыг оновчтой шийдэх арга барил, харах өнцгийг нэмж, бодит байдал, боломж, шийдвэр гаргахад сургадаг гэдгээрээ бусад их, дээд сургуулиудаас ялгардаг.

4. Калифорнийн Технологийн институт

Калифорнийн Технологийн институт нь АНУ-ын шилдэг сургуулиудын адил олон жилийн түүхтэй. Анх 1891 онд буюу 124 жилийн өмнө байгуулагдсан энэ сургуулиас 20-р зууны эхээр шинжлэх ухаанд цахиур хагалж байсанGeorge Ellery Hale, Arthur Amos Noyes, Robert Andrews Millikan нарын эрдэмтэд төрсөн юм. Калифорнийн технологийн институтээс 34 Нобелийн шагналтан төрсөн төдийгүй маш олон оюутан, төгсөгч нь НАСА-тай амьдралаа холбодог. Энд НАСА-гийн хамгийн анхны Тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори байрлаж байсан гэхчилэн ШУ-ны тэргүүлэх сургалттай гэж нэрлэхэд хилсдэхгүй.

5. Кембрижийн их сургууль

1209 онд байгуулагдсан Кембрижийн их сургууль нь Английн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Кембрижийн их сургуулийн бүрэлдэхүүнд 31 коллеж, 100 эрдэм шинжилгээний хүрээлэн, 6 сургууль багтдаг. Дэлхийн хамгийн эртний бөгөөд 2 дахь том хэвлэлийн компани ч мөн тус сургуулийнх байдаг. Нийт 15 сая номтой номын сан, ботаник цэцэрлэгт хүрээлэн, Fitzwilliam-ын музей багтсан 8 соёл, шинжлэх ухааны музейтэй

6. Оксфордын их сургууль

Оксфордын их сургууль бол Английн алдартай их сургуулиудын нэг төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэгч судалгааны сургууль билээ. Оксфордын их сургуульд суралцагч гадаад оюутнууд нийт суралцагчдийн 35 хувийг эзэлдэг нь дундаж үзүүлэлтэд орж буй ажээ.

7. Лондонгийн их сургууль

1826 анх үүсгэн байгуулагдсан бөгөөд зөвхөн бүсгүйчүүдийг элсүүлдэг байжээ. Гэвч 1878 оноос эхлэн эрчүүдийг элсүүлж эхэлсэн аж. Энэ сургууль нь өдгөө дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын тоонд багтдаг юм. Залуусын хамгийн их суралцдаг, эрэлттэй сургуулийн тоонд ч мөн орно.

8. Лондоны “Эзэн хааны коллеж”

Зуу гаруй жилийн түүхтэй тус коллеж нь техникийн ухаан, анагаах ухаан, байгалийн шинжлэх ухааны гэсэн 3 факультет, Бизнес болон хүмүүнлэгийн тэнхимтэй. Эрдэм шинжилгээний ажлаас олдог орлогоороо улсдаа төдийгүй дэлхийд эхэнд ордог. Лондоны Эзэн хааны коллежийг төгсөгчдийн жилийн дундаж цалин 78 мянган ам.доллар байдаг гэсэн судалгаа бий. Нийтдээ 3000 гаруй багш, эрдэмтэдтэй томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол олгодог нэр хүндтэй сургуулиудын нэг билээ.

9. Чикагогийн их сургууль

Чикагогийн их сургууль нь 1890 онд байгуулагдсан, Чикаго хотын судалгааны хувийн их сургууль юм. Тус их сургууль нь шинжлэх ухаан, нийгэм, улс төр судлалын нөлөөллөөрөө дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй сургууль болж чаджээ.

10. Цюрихын Швейцарын Техникийн Институт

Босго өндөртэй тус институтэд мастерийн зэрэг олгодоггүй хэдий ч уг сургуулийг төгсөгчдийг мастерийн зэрэг хамгаалсанд тооцдог онцлогтой. Сургалтын төлбөр харьцангуй бага учраас тэтгэлэг төдийлөн элбэг биш байдаг нь Швейцарын боловсролын тогтолцооны нэг онцлог юм. Тус сургуулийг алдаршуулсан нэг зүйл нь алдарт физикч Эйнштейн бөгөөд тэрээр тус сургуулийг төгсөж, мөн багшилж байсан түүхтэй.

Эx сурвалж: www.topuniversities.com

Мэдээг бэлтгэсэн Д.Хажидмаа 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
3
18
0
1
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол иргэн 2021.03.04 172.68.146.209

зүгээр л ххэ АНУ Англи хоер гээл биччээч дээ ингэж олон юм бичиж байхаар тэгэхдээ одоо Хужаа ороо байлгүйдээ манай шарууд ч юм уу хэхэ

0 Хариулах