Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: МакГрегор шүүхэд буруугаа хүлээлээ

Конор МакГрегор шүүхэд ердөө 1,5 минут л болсон.


Ирландын холимог тулаанч Конор МакГрегорийн хэргийг өчигдөр шүүх авч хэлэлцлээ. Дөрөвдүгээр сарын 6-нд тэрбээр Оросын тулаанч Хабиб Нурмагомедовийг хашраах гэж UFC 223 тэмцээнд оролцох гэж байсан тамирчдын автобусанд халдаж, сандал шидэн, цонхыг нь хагалсан билээ. Хабиб гэмтээгүй ч Рэй Борг, Майкл Кьеза нар бэртэж, тэмцээнд оролцож чадаагүй. Дараа нь Конор Цагдаагийн газарт хэргээ хүлээн очиж, түүнийг шүүхээр шийтгэхээр болсон билээ.

Конорыг барьцаа мөнгөөр суллаж, шүүх хурлыг зургаадугаар сарын 14 хэмээн тогтоосон. Энэ өдрийг МакГрегор төдийгүй тулааны ертөнцийнхөн тэсэн ядан хүлээж байлаа. Учир нь UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт шүүхэд шалгагдаж байгаа тамирчнаа тэмцээнд оруулж чадахгүй байсан тул үзэгчдийг татах мөнгөний хүүдий болсон тулаанч нь “ажилгүй” суугаад байв. Конорыг эзгүй хойгуур заналт дайсан Хабиб Нурмагомедов нь аваргын бүсийн эзэн болсон тул Конор – Хабиб гэсэн супер тулаан зохиомоор байдаг. Гэвч шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй байлаа.
Конор МакГрегор шүүхэд ердөө 1,5 минут л болсон. Тэр өмгөөлөгчдийн хамт шүүх хурлаа долоодугаар сарын 26 болгон хойшлуулаад гарч ирсэн юм.

МакГрегор гудамжинд цугласан хүмүүст “Өнөөдөр энд ирэх шалтгаан болсон хэрэг өдүүлсэндээ би их харамсаж байгаа. Тун ноцтой хэрэг ч удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байна” гэж хэлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
49
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.