Хайх зүйлээ бичнэ үү

мин

Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгоно

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүн Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүслээ.


УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүслээ.

Тэрбээр "Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох саналыг сарын өмнө Төрийн тусгай хамгаалалттын газар хандсан юм. Тавдугаар сарын 17-нд өгсөн албан бичигт одоо болтол хариу өгөхгүй байна. Утсаар ярих гэхээр дарга нар нь утсаа авахгүй юм. Сураг сонсоод байхад хаалттай хэвээр нь байлгах саналтай байгаа юм шиг байна. Төрийн ордны тухай хуулиар УИХ үүнийг хариуцдагийн хувьд нээлттэй болгож өгөөч УИХ-ын дарга аа. Манай тойргийн сонгогчдоос Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгож өгөөч гэсэн санал их ирж байгаа. Би энэ саналыг зөвхөн гишүүний хувьд ч биш Улаанбаатар хотын иргэний хувиар гаргаж байна. Үдэш орой болохоор, эсвэл жагсаал цуглаан болбол хаачихдаг байж болох байх. Бүр болохгүй бол Төрийн ордны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, эсвэл тогтоолын төсөл санаачилмаар байна. Дэмжих гишүүн олон байгаа байх. Ялангуяа хотоос сонгогдсон гишүү дэмжих байх. Үүнийг чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэмээр байна" гэв.

УИХ-ын дарга М.Энхболд түүний саналд хариу өгөхдөө "Нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Өмнө нь арын хоёр хаалга нь нээлттай байж болоод л байдаг байсан шүү дээ. Тиймээс УИХ-ын Тамгын газар Төрийн тусгай хамгаалалттай газартай яриад чуулган завсарлахаас өмнө нээлттэй болгоорой. Өглөө, оройдоо хүмүүс ороод салхилж байна биз" гэлээ.

Энэ тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар "УИХ-ын Тамгын газар уг асуудлыг судалжээ. Ойрын үед нээх боломжтой гэж үзжээ" гэсэн юм.  

УИХ-ын даргын хэлж байгаачлан Төрийн ордын арын цэцэрлэгт хүрээлэн олон нийтэд нээлттэй байдаг байв. Гэвч 2013 оны есдүгээр сарын 16-нд "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс буу зэвсэг барин тус цэцэрлэгт хүрээлэнгээр дамжиж ордон руу дайрч байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн хаалттай байгаа юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
6
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.