ФОТО: Shangri-La Sports Club-ээс онцлох 15 агшин
Дэлхий нийтийн баримталдаг зарчимд харин хүн цусны бүлгээсээ хамаарч хооллох хэрэгтэй гэж үздэг.
Хотын хамгийн үзэсгэлэнт хэсгийг усан сангаас харж, йога, бокс, спининг, пилатис, зумба гэхчлэнгээр заалны спортын төрөл бүрээр хичээллэх боломжийг нэг дор олгодог Shangri-La Sports Club-д тавтай уулзацгаая, улаанбаатарчуудаа. Завгүй амьдралын нэг хэмнэлд зөвхөн өөрийн эрүүл мэнддээ цаг гаргахаар энд цуглаж, олон төрлийн спортыг нэг дор цогцлоосон тус төвөөс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна. Мөн Shangri-La Sports Club-ийн хувийн дасгалжуулагч Г.Агваанжамбатай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
- Та хэзээнээс заалны спорт буюу фитнесээр хичээллэж эхэлсэн бэ. Дасгалжуулагч болсон шалтгаанаа хэлээч?
- Би багадаа чөлөөтөөр барилддаг байлаа. Тиймээс хүүхэд байхын л булчинтай байсан. Хожим хүчний бэлтгэл хийгээд дараа нь фитнесээр хичээллэдэг болсон. Хүний эрүүл мэндэд анхаарч ажилладаг учраас нийгэмдээ оруулж буй миний хувь нэмэр нь энэ юм болов уу гэж боддог. Shangri-La Sports Club-ийн хувьд анх нээгдсэн цагаас нь ажиллаж байна.
- Фитнесийн дасгалжуулагчдаас үйлчлүүлэгчдийн хамгийн түгээмэл асуудаг асуулт юу вэ?
- Жингээ хурдан, яаж хасах вэ гэж их асуудаг. Хурдан хугацаанд л бие хаа нь өв тэгш болох юм шиг боддог. Гэтэл хүний бие тийм амархан өөрчлөгдөхгүй шүү дээ. Таргалсан хугацаа ч бас тийм хурдан байдаггүй биз дээ. Үүнтэй ижил жингээ хасахад ч хугацаа шаардана.
Дашрамд хэлэхэд, Shangri-La Sports Club-ын гишүүнчлэлд урт хугацаанд нэгдэхэд урамшуулал зарласан байна лээ. 12 болон 24 сарын хугацаанд тус клубын гишүүн болсноор 50 хувийн хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ таван одтой, тансаг зэрэглэлийн Шангри-Ла зочид буудалд 1-2 өдөр амрах эрх, тус спорт клубын 1-4 сарын бонус эрх, Кафе Парк буфет рестораноор 10 хүртэлх удаа үйлчлүүлэх эрхийн эзэн болох юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Мөн манай үйлчлүүлэгчдийн дунд нуруу нь өвддөг хүмүүс их байдаг. Эмч нар жингээ хасаж, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөсөн хүмүүс хандаж байна.
- Жингээ хасахад зөв хооллох ч нөлөөлдөг байх?
- Хүмүүсийн дунд нийтлэг, ташаа нэг ойлголт бий. Хүн бүр брокли эсвэл цээж мах идэхээр эрүүл хоол гэж дүгнэдэг. Дэлхий нийтийн баримталдаг зарчимд харин хүн цусны бүлгээсээ хамаарч хооллох хэрэгтэй гэж үздэг. Жишээ нь, дөрөв болон нэгдүгээр бүлгийн цустай хүн өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс уураг авдаг. Нүүрс ус ч адил.
Манайхан харин хэт туйлширч, бүгд тахианы цээж мах, бор будаа идэх нь эрүүл хооллолт гэж ойлгоод байх шиг анзаарагддаг. Зарим хүнд тохирлоо ч, заримд нь тохирохгүй гэсэн үг. Тэгэхээр сайн судалж, эсвэл сайн багшаас зөвлөгөө авах хэрэгтэй.
- Таны хувьд ямар бүлгийн цустай вэ. Ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
- Би гуравдугаар бүлгийн цустай. Миний хувьд үхрийн мах болон буудайнаас уураг авдаг. Нүүрс усыг харин бор будаанаас илүү авдаг.
- Эрүүл хооллолтын талаар янз бүрийн мэдээлэл их цацагдах болсон. Гэхдээ чухам аль мэдээлэл нь үнэн бодитойг яаж ялгах хэрэгтэй вэ?
- Гаднын цахим хуудсуудад эрүүл хоолны тухай мэдээлэл их тавигдсан байдаг. Монголд харин хомс байдаг. Миний хувьд фэйсбүүкийн Lifefood гэх хуудсыг сонирхож, уншдаг. Хүн төрөлхтөн голио, царцаа гэх мэт шавжийг хоол хүнсэндээ хэрэглэх төлөвтэй байгаа гэх мэдээллийг саяхан уншсан шүү.
Мөн гадаадын тамирчдыг Инстаграмаар дагадаг. Тэд хоолны мэдээллээ нэлээд хуваалцдаг. Тэдний хоолыг хараад нарийн ногоог хүнсний өөр төрлийн ямар бүтээгдэхүүнээр орлуулж болохыг хардаг. Манайд үнэндээ нарийн ногоо ховор байдаг шүү дээ.
- Эрүүл хооллох зөвлөгөөг та үйлчлүүлэгчиддээ зөвлөдөг үү?
- Тийм. Манай багш нар хүмүүсийг эрүүл хооллох дадал, зуршилтай болгох гэж хичээж ажилладаг. Олон жил буруу хооллосон хүн гэнэт эрүүл хоол идэх хэцүү. Тиймээс тухайн хүнд хамгийн боломжтой хооллолтыг эхний ээлжинд санал болгодог.
- Та ажлынхаа юунаас сэтгэл ханамж авдаг вэ?
-Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч цаг зав бүхий л зүйлээ зарцуулж, сэтгэлээсээ хандаж байгаа нь надад сайхан санагддаг. Үйлчлүүлэгчид хүсэж байгаа үр дүндээ хүрэхийг харахад их сайхан санагддаг шүү. Хүн болгоныг хүсэж буй үр дүнд нь хүргэхийг хичээдэг.
- Таны ажиллаж буй Shangri-La Sports Club-ын гишүүн болохын давуу талыг дурдаж болох уу?
- Манайх цогц үйл ажиллагаа явуулж буй нь давуу тал болох болов уу. Нэг дор спининг, бокс, пилатис, йога, йога плас, зумбагийн ангид хамрагдаж болно. Мөн маш сайхан орчныг тольдон харах боломжтой усан сантай. Ер нь хүмүүс дээр дурдсан хичээлүүдийг өөр газруудаас авч байх шиг анзаарагддаг. Тэгэхээр цаг хугацаанаас эхлээд олон зүйл алдана шүү дээ. Мэдээж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй гэдэг нь давуу тал болно.
- Үйлчлүүлэгчээсээ сонссон хамгийн сайхан магтаалын үг юу вэ?
- Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь олон нийтийн сүлжээнд идэвхтэй, олонд танигдсан хүмүүс байдаг. Заримдаа цахим хуудастаа миний талаар дурдаж, баярлаж буйгаа илэрхийлсэн байдаг.
Shangri-La Sports Club-ээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Shangri-La Sports Club-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7702-6707; 8810-8328 дугаараар холбогдоно уу.