Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдөр 72 нас хүрсэн Трампын алдарт эшлэлүүд

Хийж байгаа ажилдаа биш хийхийг хүсч байгаа ажилдаа тохируулж хувцасла.


Америкийн Ерөнхийлөгч, тэрбумтан Доналд Трамп дэлхийн II дууссанаас нэг жилийн дараа Нью-Йорк хотын том бизнес эрхлэгч Фред Трампын гэрт төржээ. Цагаан Ордонд ирэхээсээ өмнө Трамп кино, нэвтрүүлэг шоуны чадмаг продюсер байсан бөгөөд улстөрийг ч эцэс төгсгөлгүй шоу болгон хувиргаж чадсан юм.

Доналд Трамп ярьж байна.

Амралт хэзээ ч битгий авч бай. Яагаад амрах гэж? Хэрэв ажлаасаа таашаал авч чадахгүй байгаа бол та буруу газарт байна гэсэн үг. Би гольф тоглож байхдаа ч бизнес хийж байдаг.
Хэт шахуу ажлын төлөвлөгөө хүний сэтгэн бодох, бүтээх чадварыг алга болгодог.

Би азгүй амьтдад дургүй.
Хамгийн том амжилт урсгал сөрөн сэлж байхад ирдэг.
Хийсэн юманд нь тааруулан цайны мөнгө өгч чадахгүй байх нь азгүй амьтны гол шинж.

Хамгийн их хараагдаж загнуулсан улстөрч бол би.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бусад эрхмээс ялгаатай нь би илүү шударга, миний бүсгүйчүүд илүү үзэсгэлэнтэй.
Миний сайн талын нэг нь би баян.
Миний хувьд мөнгө бол амжилтыг хэмжих арга төдий зүйл.

Миний бизнес урлаг гэсэн үг. Хэн нэг нь шүлэг зохиож, нөгөөх нь уран зураг зурдаг бол би том сайхан гэрээ байгуулдаг.
Зарим үед хийгээгүй хөрөнгө оруулалт чинь таны хамгийн сайн хөрөнгө оруулалт байх үе бий.

Хүмүүс намайг мөрийтэй тоглогч шиг гэж ярьдаг. Үнэндээ би мөрийтэй тоглож үзээгүй. Мөрийтэй тоглогч гэдэг тоглоомын автомат тойроод явж байдаг этгээдийг хэлдэг. Харин би энэ автоматынх нь эзэн байхыг илүү хүснэ.
Та нар манай хилийг хар. Швейцарь бяслаг шиг нэл цоорхой, хүссэн бүхэн нь орж, гарч байна.

Намайг Хятадад дургүй гэж яагаад бодоо вэ? Би нэг хятадад 15 сая доллараар байшин зарж байсан. Үүнийхээ дараа би түүний эх оронд дургүй байна гэж үү?
Хийж байгаа ажилдаа биш хийхийг хүсч байгаа ажилдаа тохируулж хувцасла.
Алдарт гарч, амжилт олох олон арга бий. Гэхдээ хамгийн үнэн арга нь хэрэгтэй таарсан гэрбүлдээ төрөх юм.
Сайхан санаа олчихоод хэрэгжүүлэхгүй орхих нь гэмт хэрэг мөн.

Миний лоозон: шилдэг мэргэжилтнүүдийг л хөлсөл, гэхдээ тэдэнд хэзээ ч битгий итгэ.
Хэрэв таны дарга харгис амьтан бол түүнийг халж хаячихаад өөр ажил ол.
Тэрбумтнуудын хувьд ажил, таашаал гэдэг нэг зүйл.
Цөвүүн цагт гайхамшигтай боломж гарч ирэх нь элбэг.

Нэг удаа танаас урвасан хүн хүнд хэцүү үед дахин урвах нь тодорхой гэдгийг санаж яв.
Миний бүх амьдрал ялалт. Би бараг ялагддаггүй. Ер нь ялагдаж байгаагүй гэхэд болно.
Би олон нийтийн сүлжээний талаар бүхнийг мэднэ. Намайг “Твиттерийн Эрнест Хэмингуэй” гэж нэрлэж байсан удаатай.

Улстөрчид бүгд новш гэдэгт итгэдэг ертөнцөд бид амьдарч байна.
Би гар барих дуртай. Гар барих дургүй хүн улстөрч болж чадахгүй.
Хэрэв хүн алдаа гаргаснаа ойлгоод уучлалт гуйвал уучилж өршөө, гэхдээ дахиж хэзээ ч түүнд бүү итгэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
30
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.