Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Гэрэг Lifestyle” сэтгүүлээс заавал унших 5 нийтлэл

“Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа.


“Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа. Энэ удаад бид ажил мэргэжил, амьдралын хэв маягтай холбоотой мэдээлэл, нийтлэл бүхий “Lifestyle” төрөлжсөн дугаараар уншигч тантай эргэн уулзаж байна. “Гэрэг Lifestyle” сэтгүүлээс заавал унших 5 нийтлэлийг онцолж буйг хүлээн авна уу. 

Эрхлэгчийн зурвас

Оюу толгойн 14 мянган ажилтан юу мөрөөддөг вэ? Өглөө бүхэн малгай­гаа духдуулан гарахдаа тэд юу хүсэж, хүслээ хэрхэн бодит болгож, тэрхүү бодитоор нь дамжуулан Монголын хөгжлийн ирээдүй өрөгдөж байдгийг бид “Малгай бүхний дор мөрөөдөл бий” нийтлэлдээ зураглав. Дэлхийн хамгийн том зэсийн ордын нэг Оюутолгойн эцсийн бүтээгдэхүүн хэрхэн бүтэж, ямар шат дамжлагаар явсаар экспортод гардаг тухай та энэ нийтлэлээс уншаарай. Дэлхийн шилдэг нийтлэл буланд бид энэ удаа “The New Yorker” сэт­гүүл­ийн Элиф Батуманы “Японы түрээс­ийн гэр бүлийн зах зээл” нийт­лэл­ийг орчуулан орууллаа.  

Түүнчлэн энэ дугаараас АНУ, БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уул­залт, дараалан болсон чухаг хэлэл­цээр­үүд, тэдгээрийг тойрсон сонир­хол­той мэдээллүүд болон тун удахгүй худал­даанд гарах монгол хамт­лагуу­дын пянз, саяхан болж өнгөрсөн AKIFF кино наадмын талаарх мэдээл­лийг уншина. Таалан болгооно уу!

1. Малгай бүхний дор мөрөөдөл бий

"Сэдэв", Ж.Тэгшжаргал

Оюу Толгой бол Монголын хөгжлийн ирээдүй! Энэ бол эргэлзээгүй үнэн. Чухам энэхүү хөгжлийн ирээдүйг 14 мянган ажилчин өдөр бүр бүтээлцэж байна. Өглөө бүр ажлын малгайгаа духдуулаад өөрс­дийнхөө төдийгүй эх орныхоо хөгж­лийн ирээдүйг үүрээд гарахдаа тэд хувь хувьдаа мөрөөдөж буй. Тэр эгэл жирийн ажилчдын мөрөөдөл Монголын мөрөөдөл юм. Тэдний мөрөөдлөөр жигүүрлэн Оюу Толгой урагшилж, магад нэг өдөр Монгол эдийн засгийн хувьд хэн нэгнээс хараат бус, хөгжингүй улс болох хугацаа улам дөт болно. 
Монголын мөрөөдөл тэдний ажил билээ.     

“Гэрэг” сэтгүүл Оюу Толгойн олборлолт, үйлдвэрлэлийн шатанд ямар мэргэжилтнүүд ажилладаг, тэдний 
ажил ямар ач холбогдолтойг танилцуулж байна. 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Lifestyle” сэтгүүлээс уншина уу. 

2. А.Ундраа: Залуус идэвх гаргаж, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж чадвал өөрчлөлтийн манлайлагчид болно

"Ярилцлага", Ж.Хулан

Өнгөрсөн намрын халуун өдрүүдэд Монголын улс төр, нийгмийн амьдралд ч тэр хэмжээний “халуун” үйл явдлууд тохиосон. Таван настай бяцхан охиныг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг олон нийтийн санааг чилээж, төдөлгүй шинэхэн байгуулагдсан Засгийн Газрын анхны шийдвэр уг асуудалтай холбоотой байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Тэр үед УИХ-ын эмэгтэй гишүүдийг энэ талаар анхаарч ажиллахыг шаардаж, хүлээж байсан олны уухайг тод санаж байна. Яг тэр хугацаанд УИХ-ын гишүүн А.Ундраатай уулзах тохиол таарч, энэ чиглэлээр төлөвлөсөн ажлуудынх нь тухай дуулж байв. Түүнээс хагас жилийн дараа энэ тухай дахин сонирхохоор очиход минь тэр уриалгахан хүлээж авсан ч, ярилцлагаа үүнээс урьтаад багшийнхаа тухай дуртгалаар эхлэхийг хүссэн юм. Сүүлийн үед цахим орчинд түгээмэл харагдах болсон “Идэр оюуны ундраа” аяны нэр энэ түүхтэй адал сэжмээр холбогдоно.

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Lifestyle” сэтгүүлээс уншина уу. 

3. Японы тvрээсийн гэр бvлийн зах зээл

"Дэлхийн шилдэг нийтлэл", Элиф Батумэн| "The New Yorker" сэтгүүл

Жараад настай Казүшигэ Нишида хоёр жилийн өмнөөс эхнэр, охин цагаар түрээслэх болжээ. Жинхэнэ эхнэр нь нас нөгчөөд удаагүй байж. Эхнэр нь нас барахаас хагас жилийн өмнө 22 настай төрсөн охин нь эцэг эхтэйгээ муудалцаж гэрээсээ яваад эргэж ирээгүй аж. 

Хоёрдугаар сарын нэгэн орой хотын захын галт тэрэгний буудлын ойролцоох нэгэн ресторанд түүнтэй уулзахад “Би өөрийгөө хүчтэй хүн гэж боддог байлаа. Гэвч ганцаардал гэдэг их хүч шаардсан "ажил" байна лээ. Тэрээр хослол өмсөж, саарал зангиа зүүсэн байв. Бөгтгөр, өндөр нуруутай, зөөлөн төрхтэй Нишида гуай гүн дуугаар өөрийгөө буруутгасан аястай ярих юм. 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Lifestyle” сэтгүүлээс уншина уу. 

4. Power tools: Гүмэнжавын Цэвэгжав

"Power Tolls"

“Гэрэг” сэтгүүл “Power Tools” булангийнхаа анхны зочноор ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал, “ХасЛизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавыг урилаа. АНУ-ын Колорадогийн их сургуулийг олон улсын бизнес, мэдээллийн системийн удирдлагын бакалавр, Рэгис их сургуулийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн МВА-аар төгссөн энэ залуу Сан-Францискод төвтэй “Restoration Hardware” компанид хөрөнгө зохицуулалтын менежерээр ажлын гараагаа эхэлж, карьерын хувьд тасралтгүй өгссөөр өдгөө Монголын дөрөв дэх том банкны хамгийн чухал нэгжүүдийг удирдах хүртлээ өсчээ. 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Lifestyle” сэтгүүлээс уншина уу. 

5. Хөгжимт дугуйн эрэлд

"Хөгжим", З.Энхмөнх

Дуртай хамтлаг, хөгжимчнийхөө пянзыг олж авах хөгжимд дуртай хэн бүхний хувьд ер бусын сайхан мөч байдаг. Нэг хэсэг үлгэр домог мэт болоод байсан пянз олны дунд эрэлттэй болж, сэргэн мандалтын үеэ туулж байгаа гэвэл буруудахгүй билээ. Бид энэ улиралд пянз хэлбэрээр гарах хоёр монгол цомгийг онцолж байна.

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Lifestyle” сэтгүүлээс уншина уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
13
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.