UBLife Logo
Кино

Найруулагч Ч.Батбаярын кино Шанхайн наадамд өрсөлдөж байна

Найруулагч Ч.Батбаярын кино Шанхайн наадамд өрсөлдөж байна

Энэ сарын 16-25-нд Хятадын Шанхай хотноо 21 дэх удаагийн “Shanghai International Film Festival / SIFF” олон улсын наадам болох гэж байна. Наадмыг Хятадын найруулагч  Хань Яны “Animal World” киногоор нээх юм. Гол дүрд Ли Ифэн, Майкл Дуглас нар тогложээ.

Наадмын шилдэг кино шагналд 8 кино дэвшээд байгаагийн нэг нь монгол кино юм. Ялагчийг энэ сарын 24-нд Хятадын найруулагч, жүжигчин Цзян Вэнь ахлагчтай шүүгчид тодруулан зарлана.Friday's Child / АНУ, найруулагч Аж ЭдвардсHattrick / Иран, найруулагч Рамтин ЛавафипурHole In The Head / Польш, найруулагч Петр СубботкоLost, Found / Хятад, найруулагч Лю ЮэOut Of Paradise / Монгол, найруулагч Чогсомын Батбаяр

A Translator / Куба/ Канад, найруулагч Родриго, Себастиан БарриузоThe Way To Mandalay / Дани, найруулагч Оле БёрндальWhere I've Never Lived / Итали, найруулагч Паоло Франчо

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Хятадын жүжигчин Чан Чэнь, Унгарын найруулагч Ильдико Эньеди, Туркийн найруулагч Семих Капланоглу, Японы найруулагч, жүжигчин Наоми Кавасэ, Америкийн продюсер Дэвид Пермут, Хятадын жүжигчин, продюсер Цинь Хайлу нар багтсан байна.Шанхайн олон улсын кино наадам нь 1993 оноос хойш зохион байгуулагдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
15
12
18
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.