Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөгжим: 30 жилийн дараа монгол ПЯНЗ гарлаа

Дуртай хамтлаг, хөгжимчнийхөө пянзыг олж авах хөгжимд дуртай хэн бүхний хувьд ер бусын сайхан мөч байдаг.


Хөгжимт дугуйн эрэлд

Дуртай хамтлаг, хөгжимчнийхөө пянзыг олж авах хөгжимд дуртай хэн бүхний хувьд ер бусын сайхан мөч байдаг. Нэг хэсэг үлгэр домог мэт болоод байсан пянз олны дунд эрэлттэй болж, сэргэн мандалтын үеэ туулж байгаа гэвэл буруудахгүй билээ. Бид энэ улиралд пянз хэлбэрээр гарах хоёр монгол цомгийг онцолж байна.

The Lemons: “Red Album”

2006 онд гарсан даруйдаа залуусын шүтээн болсон, “The Lemons” хамтлагийн анхны цомог “Red Album” бидний гар дээр пянз болж ирэх нь. Пянз хэвлэлтийн жишгээр тэд цомгийн мастерингийг дахин хийсэн байна. Хамтлагийн гитарчин А.Энхтулга “Red Album цомог зарагдаж дуусаад хэвлүүлээгүй их удсан болохоор пянзаар хэвлүүлэхээр шийдсэн. Хүмүүс бас их асуудаг гэсэн. Цомгийн дизайныг улаанаар хийж байгаа, гоё харагдах байх аа” хэмээв. Пянзаа 500 хувь хэвлэж 300-г нь худалдаанд гаргах аж. Амжиж авах л үлдлээ!

The Colors: “Би тэнгэр лyy унаж байна”

“The Colors” хамтлагийн гурван жил хүлээлгэсэн хоёр дахь цомог тун удахгүй нээлтээ хийх гэж байна. “The Library Records”, GV, “White Arch Studio”-д бичүүлсэн тус цомог зургаан дуутай. Хамтлагийнхан бүх дуугаа өөрсдөө бичиж, mixing down хийжээ. Цомгийн мастеринг дээр Нью-Йоркийн уран бүтээлч Грэг Калби ажилласан байна.
“Бид хоёр дахь цомгоо бичиж байгаад дуусгаж чадаагүй учраас EP бичсэн. Бичлэгийн бүх шатанд өөрсдөө гардаж хийсэн учраас сайн муу гэж ярьмааргүй байна.  Дуу болгон сүүлийн нэг жилийн өдрийн тэмдэглэл мэт, юу хийж, тамхи зуучихаад гудамжаар гөлрөн  бодол болж явсныг илэрхийлж чадах байх” хэмээн хамтлагийн гишүүн Г.Тогтуун ярив.

Анхнаасаа пянзаар хэвлүүлэх бодолтой эхэлсэн цомгоо бүтээхэд Монгол пянз хөдөлгөөн (Түвшин) тэднийг дэмжжээ. Пянзаар цомгоо нээсний дараа тэд онлайн худалдаанд байршуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад, 1980-аад оны сүүлчээс хойш монгол пянз гараагүй бөгөөд 30 жилийн дараа бид ийм сайхан мэдээг хүлээн авч байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
Уржигдар
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
16
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.