Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Улаанбаатарт маргааш үүлшинэ.


Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатарт маргааш үүлшиж, өдөртөө 26, шөнөдөө 12 градус дулаан байна гэж мэдээллээ. 

Ойрын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

17-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи 17, 20-нд зарим газраар, 18-нд Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 

Он гарсаар усны ослоор Архангай, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, аймаг, нийслэлд нийт 15 удаагийн тохиолдлоор 21 хүн (хүүхэд-5 буюу 23.8%, насанд хүрэгсэд-16, үүнээс 16 хүн нь эрэгтэй буюу 76.2%) амь насаа алджээ.

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

Иймд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж,  тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
40
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.