Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Б.Гүнбилэг: “Жаран тэрбумын” гэх энэ асуудал хэд дахин шалгагдсан, гэмт хэрэг биш нь тогтоогдсон

УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх Б.Гүнбилэг мэдэгдэл хийлээ.


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх Б.Гүнбилэг мэдэгдэл хийлээ.

-Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын үүдэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын хэрэг”-ээ шалгуулж дуустал би чуулганы хуралдаандаа суухгүй гэжээ.

Энэ талаар тайлбар хийх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ “60 тэрбумын” гэдэг асуудал үндсэндээ 3 жил үргэлжилж байна. Анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө сошл орчинд аудио бичлэг түгсэн. Бичлэгийг үнэн, худал гэж иргэд янз бүрээр хүлээж авсан. Уг асуудалтай холбогдуулж, зохих албаны хүмүүс тухайн үед нь зохих тайлбараа өгч байсныг санаж байна. Улмаар шалгахаар болж, хэрэг үүсгээд, “Эрүүгийн хэргийн шинжгүй байна” гэж тогтоогдсон. 
Гэтэл жилийн дараа буюу 2017 оны 5-р сараас бичлэг дахин нийтэд түгж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг гутаах томоохон дайралт болж хувирсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 2017 оны долдугаар сарын 25-ны өдөр дахин хэрэг бүртгэлт хийж, АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгасан. 

Энэ хүрээнд 3000 гаруй төрийн албан хаагчийн судалгаа хийж, 1446 иргэний төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан байдаг. Ингээд гэмт  хэргийн шинжгүй байна гэсэн дүгнэлтийг дахин гаргасан. Асуудал ийнхүү шийдэгдсэн.  

Гэтэл энэ бичлэгийг тодорхой хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар сонгуулийн үеэр юм уу, тодорхой хугацааны давтамжтай гаргадаг болоод байна. Энэ үйлдлээрээ УИХ-ын дарга М.Энхболдын нэр хүндэд удаа дараа халдаж  байна. Тэр ч бүү хэл шантаажилдаг, мөнгө төгрөг нэхдэг хүртэл үйлдэл гарч байсан юм билээ. 
УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд “Сахилга, хариуцлагыг бүх шатанд эрхэмлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ дээдлэх, хариуцлагыг бэхжүүлэх асуудлыг УИХ өөрөөсөө эхлүүлнэ” гэж хэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Үндсэн хуульд хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж, түрүүчээсээ хэлэлцэгдээд явж байгаа. 

Нөгөө талаар Д.Гантулга, Д.Мурат гэх мэт хувь гишүүдийн асуудал УИХ-аар шийдэгдэж байна. Аливаа асуудал, үйлдэл хуульд нийцэж, хуулиар шалгагдаж, тогтсон дүрэм журамд нийцэж байж гэмээнэ иргэдэд итгэл үнэмшил бий болдог, төрт ёсны мөн чанар, зарчим хэрэгждэг. Ийм байхын тулд хариуцлагын зөв тогтолцоо хэвших ёстой. 
“Жаран тэрбумын” гэх энэ бичлэг олны анхаарлыг чухал асуудлаас хөндийрүүлэх, өөр тийш нь чиглүүлэх гэсэн зориудын хөөс, зорилготой хэрэгсэл болчихоод байна. Ийм хөөсөнд нэг хэсэг нь итгэдэг, нөгөө хэсэгт нь түүнийг сэдрээх гэсэн ашиг сонирхол байдаг нь нэгэнт тодорхой болжээ. Ингэж олны сэтгэл санааг үймүүлдэг, хагалан бутаргадаг, хар Пи Ар-аар өөрсдийнхөө болон бусдын оюун бодлыг угаартуулдаг байдлаас салж, үнэн зөв, баталгаатай мэдээллийг гаргаж тавих нь бас л хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудал мөн юм. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагуудаар шалгагдаж, тогтоогдсон асуудлын талаар мэдээлэлгүй байна уу, эсвэл үүгээр далимдуулж өөр асуудлаас олны анхаарлыг холдуулж, сарниулах оролдлого хийж байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.  “Жаран тэрбумын” гэх энэ асуудал хэд дахин шалгагдсан, гэмт хэрэг биш нь тогтоогдсон гэдгийг дахин хэлье.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
40
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.