Хайх зүйлээ бичнэ үү

мин

ДАШТ-2018: Хэн юу хэлэв?

Исланд, Мексик зэрэг багууд тун өнгөтэй байна.


“ОХУ 2018" тэмцээний тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Москвагаас мэдээлж байна.

Хойд хөршид болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ эхлээд хэдхэн хонож байгаа ч хэдийнэ эхний сэнсаац гарч, хэд хэдэн шинэ рекорд тогтоод байна. Герман, Бразил, Франц, Испани, Аргентин гэсэн томчууд тааруухан байгаа нь харагдаж, харин эсрэгээр Исланд, Мексик зэрэг багууд тун өнгөтэй байна.

Диего Марадона: Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Сампаоли энэ маягаараа үргэлжлэх юм бол Аргентинд харьж чадахгүй болно. Түүнд ямар ч төлөвлөгөө байсангүй. Исландчууд өндөр гэдгийг мэдсээр байж, дээгүүр тоглох гэж оролдсоор байлаа. Энэ бол шившиг. Би тоглогчдыг буруутгахгүй, дасгалжуулагч л буруутай.

Бразилийн тоглогч Неймар: Бид ялах ёстой байсан. Улам илүү сайн дайрах ёстой байлаа. Шүүгчийн алдааг тоглогчид шүүгээд яах билээ. Өнөөдөр намайг маш их унагаасан. Гэхдээ би гэмтээгүй, жаахан л доголлоо.

Mексикийн багийн довтлогч Чичарито:  Германыг ялсандаа баярлаад байх хэрэг байхгүй. Одоо бид тайван байх хэрэгтэй. Бидний зорилго финалд үлдэх. Хөлбөмбөг бол математик биш болохоор хэн тактик сайн нь ялдаггүй.

“Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо: Мексикчүүд ялсан нь шударга хэрэг. Тэд биеэ 100 хувь дайчилж зүтгэсэн бол германчууд тун удаан харагдаж байлаа. Заримдаа Германы баг тоглох хүсэлгүй байгаа мэт байлаа.

Германы багийн тоглогч Томас Мюллер: Мексикийн багийг чөлөөтэй тоглуулсан нь алдаа боллоо. Энэ алдааг засах гэсээр байтал тоглолт дууссан. Үлдсэн 2 тоглолтоо ялах л үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
15
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.