Хайх зүйлээ бичнэ үү

мин

Их Британийн Элчин сайдын яам Хатан хааны 92 насны ойг тэмдэглэлээ

Хатан хаан II Элизабет нь Британийн болоод дэлхийн түүхэн дэхь хамгийн урт хугацаанд хаан ширээнд сууж буй Хатан хаан юм.


Улаанбаатар дахь Их Британийн ЭСЯ зургаадугаар сарын 14-нд Хатан хааны төрсөн өдрийг албаныхан, бизнес, хэвлэлийн салбарынхан болон Британид төгсөгчидтэй хамт тэмдэглэн өнгөрүүллээ. 

Хатан хаан II Элизабет нь Британийн болоод дэлхийн түүхэн дэхь хамгийн урт хугацаанд хаан ширээнд сууж буй Хатан хаан юм. 

ЭСЯ нь манай хоёр орны тал бүрийн хамтын ажиллагаа тэр дундаа аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүний эрх, хөрөнгө оруулалт зэрэг салбаруудыг тус баярын үеэр онцлон тэмдэглэв. Энэхүү  арга хэмжээг ‘’Уран Төсөл’’ ‘’ Аггреко’’ ‘’Ягуар Лэнд Ровер -Вагнер Ази Автомотив‘’ ‘’ Ахмад Цай’’ ‘’Диажио’’ ‘’Чингис Шар Айраг’’ зэрэг компаниуд ивээн тэтгэжээ. Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиолдож буйгаараа онцлогтой ба ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар тус баярт хүндэт зочиноор оролцон үг хэлэв. 

Элчин сайд Филип Малон ‘’Энэ жил 92 насны ойгоо тэмдэглэж буй Хатан хааны хувьд маш дурсамжтай жил тохиож байна.  Өнгөрөгч 4-р сард Лондон хотноо ‘’Хамтын Нөхөрлөлийн Орнуудын Дээд Хэмжээний Уулзалт’’ болж 50 гаруй орны төрийн тэргүүнүүдийг тэрбээр хүлээн авч уулзсан. Мөн түүний зургаа дахь жич Хунтайж Луис мэндэлсэн бөгөөд өнгөрөгч тавдугаар сард тэрбээр Сасэксийн Гүн болон Гүнгийн авхайтан нарын хуриманд оролцсон. Манай хоёр орны хувьд ч гэсэн энэ жил дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэж буйгаараа онцлог жил болж байна. Их Британи улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс гэдгээрээ онцлогтой. Манай хоёр орон маш олон салбарт тэр дундаа тогтвортой хөгжил, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, хууль эрх зүй зэрэг салбаруудад түлхүү ажиллаж байна‘’ гэжээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
21
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.