Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алдарт “THE BLACK EYED PEAS” хамтлагийн реппер APL.DE.AP Монголд ирнэ

"HUNNU MUSIC FESTIVAL -2018" болно.


Орчин үеийн хөгжим тэр дундаа шинэлэг өнгө төрхийг илэрхийлэгч залуус бүрийн хүсэн хүлээсэн  олон улсын хөгжмийн фестиваль болох Hunnu Music Festival 2018-г "ON AD agency”,  ‘’ Женко Тур Бюро’’ ХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 29-нд Цонжин болдогт байрлах Чингисийн Морьт Хөшөөт Цогцолбор дээр болох гэж байна.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй  тус шоу Монголын аялал жуулчлалын салбарт брэнд үйл ажиллагаа болж чадсан юм. Бүтэн нэг өдрийн турш  тасралтгүй үргэлжлэх Hunnu Music Festival-д EDM-ийн progressive, electro-house урсгалаар дэлхийд танигдсан DJ нар ирэх бөгөөд энэ жил урилгаар  THE BLACK EYED PEAS хамтлагийн дуучин Aple.De.Ap хүрэлцэн ирж тоглох болно. Мөн DJ PRODUCER AMMO, DJ CRYSTAL Q, DJ GOSHFATHER нар ирэхээр боллоо.

DJ PRODUCER AMMO

Л.А Калифорния-н DJ продюсер АММО нь The Black Eyed Peas хамтлагийн продюсер бөгөөд мөн дэлхийн алдарт дуучин BRITNEY SPEARS, SEAN PAUL нарын хит болсон single-үүд гэх мэт BILLBOARD-н  жагсаалтанд тэргүүлэх олон уран бүтээлүүд дээр  хамтран ажиллаж байжээ. 

DJ CRYSTAL Q

Ази тивийн томоохон хөгжмийн фестиваль болох ULTRA MUSIC FESTIVAL SEOUL болон IBIZA, PARIS, GENEVA, MELBOURNE, MARRAKECH, TOKYO, SHANGHAI –н наадмууд дээр уригдан тоглон богино хугацаанд EDM ертөнцөд өөрийнхөө нэрээ таниулж буй  DJ юм.

DJ GOSHFATHER

Тэрээр 2015 оноос уран бүтээлээ гаргаж эхэлсэн бөгөөд 2017 онд Дэлхийн топ шилдэг дуу бичлэгийн студи  болох  “Spinnin record”-той гэрээ байгуулан ажиллаж  байгаа юм. Түүний талаар YourEDM.com сайтад маш хурдацтай өсөн дэвжиж буй Disco House EDM хөгжмийн хаан гэж  нийтлэгдсэн байдаг билээ.

Залууст цэвэр цэнгэг агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлсэн уг шоунд олон сюрпириз энтертайнмент арга хэмжээнүүд та бүхнийг хүлээж байна. Олон улсын топ зэрэглэлийн ARTIST,  DJ нарын  сор болсон хөгжмийн сэтийн тансаг хэмнэлд нэгэн оройг хамтдаа өнгөрүүлцгээе! 

HUNNU MUSIC FESTIVAL 2018 ТАСАЛБАР:
EARLY BIRD: 15.000 төг (2 хүн) - 06-р сарын 28-ны өдөр
ТУХАЙН ӨДӨР: 10.000 төг (1 хүн)
HUNNU MUSIC FESTIVAL 2018 ТАСАЛБАР ХУДАЛДААЛАХ:
TICKET.MN (Үнэгүй хүргэлтээр) 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
24
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.