Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СУРАГЧ, ОЮУТАН, ТӨГСӨГЧДӨД үр өгөөжтэй 4 ГОЁ ТЭТГЭЛЭГ

“Хэнд ч боломж бий – Хамгийн гоё 4 тэтгэлэг”



 
“Хэнд ч боломж бий – Хамгийн гоё 4 тэтгэлэг”

Сүүлийн жилүүдэд оюутан залууст тэтгэлэгийн ач тус маш их үр өгөөжтэй зүйл болсон билээ. Гэхдээ зөвхөн оюутан ч биш сурагч, төгсөгч гээд та хэн ч байсан тэтгэлэгт хамрагдах боломжтой юм. Монголын хүүхэд залууст хамгийн ойр хамгийн гоё тэтгэлгүүдийг олгодог байгууллага бол “Оюу толгой” ХХК. Тэгвэл тус компаний олгодог тэтгэлгүүдийг танилцуулж байна. 

СУРАГЧДАД
 
1. Залуусын хөгжлийн хөтөлбөр
 

“Оюу толгой” ХХК-аас ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад их сургуульд дэвшин суралцах ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг уг хөтөлбөрийг AIESEC Mongolia – Залуу удирдагч, соёл солилцооны нийгэмлэг хамтран явуулдаг. Уг хөтөлбөр хувь хүний хөгжил болон сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх,  “Би хэн бэ?”, “Багийн ажиллагаа”, “Томоор харах” гэсэн сонирхолтой сэдвийн доор 3 үе шаттайгаар явагддаг. Уг хөтөлбөрт хамрагдсанаар оюутан, сурагчид асуудал шийдвэрлэх, нийгэмд эерэгээр нөлөөлөх, сайн дурын оролцоогоо нэмэгдүүлэх зэрэг олон чадварыг эзэмшдэг онцлогтой юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 
 

ОЮУТНУУДАД
 
2. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан, сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд жилийн сургалтын төлбөр, сар бүр 200,000 төгрөгийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр, “Оюу толгой” ХХК-с зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах эрх  болон “Оюу толгой” ХХК-д дадлага хийх боломжоор хангагддаг. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аварай. 

 

3. “Говийн Оюу” тэтгэлэгт хөтөлбөр

Өмнөговь аймгийн уугуул залууст зориулсан уг тэтгэлэгт хамрагдсан оюутнууд орон нутагтаа шаардлагатай байгаа олон мэргэжлээс сонгон суралцахдаа сургалтын төлбөрөө “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаас гаргуулан авах боломжтой. Түүнчлэн “Оюу толгой” ХХК-аас зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдаж мөн тус компанид дадлага хийх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.  

 

ШИНЭ ТӨГСӨГЧДӨД

4. Шинэ төгсөгчийн хөтөлбөр 

Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах зорилгоор “Оюу толгой” ХХК уг хөтөлбөрөө эхлүүлжээ. Үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн тус дадлагажих хөтөлбөр нь 4 жилийн хугацаатай юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Дээрх тэтгэлэгт хөтөлбөрүүд болон нэмэлт, дэлгэрэнгүй мэдээллийг “Оюу толгой” ХХК -ий албан ёсны цахим хуудас болох www.ot.mn аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.