Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Томизава: Монголд хөлбөмбөгийг маш гоё уур амьсгалтай үздэг

"Андууд FC" багийн Япон тоглогчид өөрийн улсаа сэтгэл догдлон дэмжиж байна.


Хөлбөмбөгийн ДАШТ-ий “H” хэсгийн тоглолт өчигдөр болж, Япон 2:1-ийн харьцаагаар Колумбын шигшээ багийг буулган авлаа. 3 дахь минутад Колумбын хөлбөмбөгч Карлос улаан карт авч, талбайгаас хөөгдсөн бол Японы хөлбөмбөгчин Кагава торгуулийн цохилтоо амжилтаа хийж, тоглолтыг япончууд тун сайхан эхлүүлсэн билээ.

Тэгвэл тэрхүү сэтгэл хөдөлгөм тоглолтыг “Андууд FC” багийн дасгалжуулагч болон хаалгач нартай хамтдаа үзэж, гадаад улсад үндэсний шигшээ багаа хэрхэн дэмжиж буй сэтгэгдлийг нь сонссон юм.

Зүүн талд Такүми Томизава  “Андууд FC” багийн хаалгач, баруун талд Акира Хигашияма “Андууд FC” багийн дасгалжуулагч

- Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг хэрхэн төсөөлж байна вэ? Япон улс ямар амжилт үзүүлэх бол?

Томизава: Бид гадаад улсад хөлбөмбөг тоглож байгаагийн хувьд үндэсний шигшээ багаа маш их дэмжиж байгаа. Гэвч хоёр сарын өмнө шигшээ багийн дасгалжуулагч солигдсон нь бага зэрэг сэтгэл гонсойлгосон. Манай улс Сенегал, Колумб, Польш гэх зэрэг хүчтэй өрсөдөгчидтэй нэг хэсэгт таарсан байгаа. Тийм болохоор хэт өндөр хүлээлт тавихгүй байгаа.  

- Анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг гадаад улсад үзэж байна уу?

Томизава: Тийм. Би өмнөх дэлхийн аваргаар ахлах сургуулийн сурагч байсан. Харин энэ удаа Монголд Япон улсаа дэмжээд сууж байна. Японд олон хүмүүс ДАШТ-ийг үздэг ч, хэзээ ч Монгол шиг ингэж олон нийтээрээ, ийм гоё уур амьсгалтай үздэггүй. Энд үзэж байгаадаа их баяртай байна.

- Хөлбөмбөгөөр хэр удаан хичээллэж байгаа вэ?

Акира: Зургаан настайгаасаа хойш хөлбөмбөг тоглосон доо. Гурван жилийн өмнө Шинэ Зеландад тоглож байгаад Монголд ирсэн. Одоо “Андууд FC”-ийн дасгалжуулагч хийж байна. Өмнө нь Тайланд, Камбож улсуудад мэргэжлийн тоглогч байсан бол одоо мэргэжлийн дасгажуулагчаар ажиллаж байна.  

- Монголд ажиллаж, амьдрахад хэр байна вэ?

Томизава: Монгол улс Японыг бодвол хөгжил доогуур учраас амьдрахад бага зэрэг хүндрэлтэй байдаг. Бид хөлбөмбөгийн улирлын үеэр буюу хавар, зуны улиралд ирж тоглоод бусад үед нь Япон руугаа буцдаг. Гэхдээ уулзаж, танилцсан хүн бүр маш их нөхөрсөг байдаг нь их таалагддаг.

- Эхний тоглолтыг юу гэж таамаглаж байсан бэ? Хожсоны дараах сэтгэгдлээ хуваалцвал?

Томизава: Хожно л гэж таамаглаж байсан. Ингээд ялалт байгуулсныг хараад сууж байх үнэхээр гоё байна. Колумб шиг ийм сайн багийг хожсонд маш сэтгэл хангалуун байна.

Акира: Үнэхээр баяртай байна. Японд байсан бол “Nippon Ole” гээд л дуулах байсан байх даа. Харин энд тэгэх боломжгүй. Бусад Монголчуудтай адил гараа өргөөд орилоод л дэмжлээ.

Монголын хөлбөмбөгийн лигт арав гаруй япон тоглогч тоглодог аж.

Бэлтгэсэн: М.Сувданзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
19
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.