Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Lemons хамтлагийн “Red album” пянз хэлбэрээр гарлаа

Пянзны нээлт энэ сарын 23-нд Choco Metropolis Club-д 19:00 цагаас болох ба энэ өдөр Lemons хамтлаг бүрэн хэмжээний тоглолт хийх аж.


"The Lemons" хамтлагийн анхны цомог “Red album” пянз хэлбэрээр худалдаанд гарахад бэлэн боллоо. Дэлхийн уран бүтээлчид 2007-2008 оноос эхлэн өөрсдийн цомгоо давхар пянз хэлбэрээр гаргах болсон. Тэгвэл Монголд ийнхүү "The Lemons" хамтлаг дахин пянзны хэрэглээг сэргээж байна. Дууныхаа үгтэй хамт хэвлэгдэж байгаа Монголын анхны пянз гэдгээрээ онцлог юм. 180 гр, улаан өнгөтэй тус пянз нь Японы Токио хотод 500 хувь хэвлэгдсэн аж.

Пянзны нээлт энэ сарын 23-нд "Choco Metropolis Club"-д 19:00 цагаас болох ба энэ өдөр "The Lemons" хамтлаг бүрэн хэмжээний тоглолт хийх юм. Тоглолтод Бат-Оргил /Аж Богдын Харуул/, Оргил /Болор хамтлаг/, Magnolian оролцоно. Нээлтийн дараагаар тус пянз Hi Fi, Orange records, PC mall, E-mart-ийн салбаруудаар 89000 төгрөгөөр худалдаанд гарна. Харин нээлтийн үеэр 69000 төгрөгөөр авах боломжтой ба үзэгчдийн дунд тэмцээн зохиож, пянз тоглуулагч бэлгэнд өгөх зэрэг олон гэнэтийн бэлэг барих гэнэ.

Хамтлагийн дуучин Ц.Одбаяр “Пянз илүү өргөн зурвастай, чанартай дуугаралттай байдаг. Тиймээс бодитой, амьд сонсогдож чаддаг юм. Ийм ч учраас дэлхийн олон уран бүтээлч цомгоо CD болон пянз хэлбэрээр хэвлүүлдэг. Цаашид бүх цомгоо пянз болгохоор төлөвлөж байна. Дэлхийд тогтсон энэ соёлыг түгээхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэлээ.

Бэлтгэсэн: Х.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Уржигдар
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
25
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.