Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг 72.7 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 66.7 хувийн ирцтэйгээр эхлэв.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.20) хуралдаан 66.7 хувийн ирцтэйгээр 09 цаг 52 минутад эхэлж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хэлэлцэх асуудлын дараалалд “Бусад асуудал”-ын хүрээнд нийгэм, олон нийтийн анхаарлыг татаж буй, аль нь зөв, аль нь буруу нь тодорхойгүй асуудлуудыг хэлэлцэх нь зохисгүй. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүд, Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг тогтоох, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гээд хойшлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэн.

72.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

    Ийнхүү хэлэлцэх асуудлын дарааллыг баталсны дараа УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Д.Гантулга нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй болохыг Байнгын хороон дарга Ш.Раднаасэд тайлбарлав. Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа танилцуулсан. 

    Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож,  яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон гэжээ. Иймд нэр бүхий УИХ-ын гишүүний гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг УИХ дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж, хориг тавьсан байна. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд үүсч болох эрх зүйн үр дагаварын талаар УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнаас тодруулж хариулт авсан. Ц.Мөнх-Оргил гишүүн “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх явцад хууль зүйн тодорхой гаргалгаа хийх шаардлагатай болж байна. Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байсан ч холбогдох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн боломж бий хэмээн тайлбарласан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар ч боломжгүй гэдэг тайлбар өгч байсан. Тиймд УИХ-ын тухай хуульдаа үүнтэй холбоотой зохицуулалтыг тодорхойлж, өөрчлөлт оруулах нь дараа дараагийн парламентад чухал ач холбогдолтой” гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
2 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
10
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.