Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Албан паспорт эзэмшигчид Швейцарь улсруу 90 хоногийн хугацаанд визгүй зорчино

Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Алэйн Бэрсэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.


Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Алэйн Бэрсэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч А.Бэрсэ Элчин сайд Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч А.Бэрсэ үүрэгт ажилдаа орж буйд нь Элчин сайдад баяр хүргээд Швейцарь, Монголын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай буйгаа илэрхийлээд цаашид улс төр, эдийн засаг, санхүү зэрэг бүхий салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын хувьд Швейцарь нь эртнээс хөгжлийн загвар болж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцаанд онцлог жил болж байгаа, тухайлбал өнгөрсөн дөрөвдүгээр сард Швейцарийн Гадаад хэргийн сайд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг онцлов. Монгол, Швейцарийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөжүүлэх, ялангуяа Швейцарийн боловсрол, технологийн бодлогын салбарыг онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд яриа хэлэлцээг өндөр дээд түвшинд үргэлжлүүлж, айлчлалын давтамжийг хадгалах, Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, мөн бүс нутаг, олон улсын түвшинд хамтран ажиллах талаар санал солилцов.

Швейцарийн Холбооны Улс нь сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд төвийг сахих бодлого баримталж аливаа зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй бөгөөд өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлдэг. Монгол Улс Швейцарь Улстай 1964 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад (I) хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, (II) техник мэргэжлийн сургалт, (III) сайн засаглал гэсэн 3 үндсэн чиглэлээр 2021 он хүртэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. 2018 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байна. Мөн энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцсон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
26
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.