Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Инстаграмын хамгийн өвөрмөц 12 од

Дэлхийд бодитоор оршдоггүй мөртлөө хэдэн зуун мянган дагагчтай инста од ч байх аж.


Инстаграмд хэдэн сая хэрэглэгч байгаа ч тэдэн дундаас таны сонирхлыг татаж болох 12 одыг танилцуулья. Тэд бол инстаграмын алдартнууд. Нэр алдарт гарахын тулд тэдний зарим нь юу ч хийдэггүй бол нэг хэсэг нь энэ дэлхийд бодитоор оршдоггүй гээд бод. Байдаггүй мөртлөө хэдэн зуун мянган дагагчтай инста од ч байх аж.

Манай жагсаалтыг дэлхийн хамгийн царайлаг гэмт хэрэгтэн Мехи Аланте Лаки нээж байна. Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн бол мэдээж Жереми Микс. Харин энэ залуу түүнийг орлон гарч ирээд байгаа. Машин хулгайлж, хурд хэтрүүлсэн хэргээр хоригдож байсан.

Энэ польш залуу 35 настай. Тэр наснаасаа хөгшин харагдах дуртайгаараа инстаграмд алдаршжээ. Долоо хоног болгон үсээ буурлаар будуулдаг байна.

Анок Яй жирийн нэгэн сурагч охин байлаа. Гэвч нэгэн гэрэл зурагчинтай тааралдсанаар амьдрал нь өөрчлөгдсөн юм. Түүнийг хэт хар модель гэж нэрлэдэг.

Харин Юля бол “Халк биетэй Барби”, “Булчинлаг Барби” нэрээр алдаршсан. Барби шиг хөөрхөн царайтай бодибилдингийн аварга тамирчин.

Энэ хөөрхөн бүсгүйг 48 настай гэхэд та итгэх үү. Хоёр зээ охинтой гэж байгаа.     

Харин энэ араг яс яг л жирийн хүн шиг амьдардаг бололтой. Скилли хэмээх энэ “эрхэм” инстаграмын алдарт зурагнуудыг элэглэн дууриадаг авьяастай.

Сингапурын гэрэл зурагчин Чуандо Тан залуухан харагддагаараа нэрд гарсан. Одоо тэр 50 настай.

Микаэлла бол цахим охин. Бодит хүн биш ч маш олон дагагч, фэнтэй.

Саймон 4 охины аав. Тэднийхээ хөгжилтэй амьдралын талаар инстаграмдаа оруулдаг. Үнэхээр хөгжилтэй шүү.

Эверейж Роб алдартнуудын зурган дээр өөрийгөө нэмдэг фото шопчин.

Мейлин дэлхийн өнцөг булан бүрт очсон газар болгондоо йог хийдэг хүн.

Кейси Макперригийн хуудас тун сонирхолтой загвартай. Зураг болгон нь өмнөх зургийнхаа  үргэлжлэл болж өгнө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
19
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.