Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дулма Сунрапова Монголыг төлөөлөн “Voice of Astana”-д оролцжээ

"Монгол бол миний хувьд харь орон биш. Би тэнд сурч, амьдарч, ажиллаж байсан" гэж хэлжээ.


Казахстаны нийслэл Астана хотод “Voice of Astana” эстрадын дуучдын олон улсын тэмцээн боллоо. Астана хотын 20 жилийн ойн хүрээнд зохиогдсон тус уралдаанд ОХУ, Казахстан, Азербайжан, Гүрж, Их Британи, АНУ, Итали, Украин, Болгар, Эстон, Кыргызстан, Хятад, Энэтхэг, Монгол, Турк, Татарстан, Израиль, Армен, Узбекистан гэсэн 20 орны дуучид өрсөлджээ.

Уралдааны ГранПри шагналыг Гүржийн “X Factor” уралдааны ялагч Автандил Абсиламидзе хүртэж, 10 мянган доллараар шагнуулав.
Нэгдүгээр байрт “Golstone” хамтлаг, Бердибек Кулгарев шалгарсан бол хоёрдугаар байрт Хятадын дуучин Лин Бао, гуравдугаар байрт Азербайжаны Ильхам Назаров оржээ.
“Voice of Astana”-д манай улсыг төлөөлөн, Буриадын алдарт дуучин Дулма Сунрапова төлөөлсөн бөгөөд байр эзэлж чадаагүй ч 62 оноо авчээ.

Яагаад Монголыг төлөөлөх болсон талаараа  Дулма Сунрапова “Маш том арга хэмжээ боллоо. Астана хотын 20 жилийн ойд зориулан, 20 улсын дуучид өрсөлдсөн. Энэ уралдааны талаар сонсоод би яаж ч байсан оролцоно гэж шийдсэн байлаа. Даанч нэг улсаас нэг дуучин л орох ёстой тул ОХУ-аас орж чадаагүй. Ингээд Монголын өмнөөс оролцох хүсэлт тавьсныг зохион байгуулагчид баярлан хүлээж авсан. Учир нь яг 19 орон болчихоод 20 дахь орон хэрэгтэй байсан юм билээ. Монголоос дуучин оролцох мэдүүлэг өгөөгүй тул надад аз дайрсан. Монгол бол миний хувьд харь орон биш. Би тэнд сурч, амьдарч, ажиллаж байсан. Дуучны гараагаа ч Монголд эхэлсэн. Монголын нэрийн өмнөөс орно гэж бодохоор л сэтгэл тун их хөдөлж байлаа. Буриад монголчууд бид дуу хөгжимд авьяастай улс” гэж бичжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
33
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.