ДАШТ 2018: Хөлбөмбөгчдийн арын албыг батлан даагч үзэсгэлэн гоо бүсгүйчүүд
Роберт Левандовскигийн гэргий Анна каратэгийн дэлхийн аварга тамирчин.
ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ эхлээд долоо хоног өнгөрлөө. Энэ долоо хоногийн дотор сайхан гоол, муухай алдаа, үзэсгэлэнтэй цэнгэлдэх, үнэнч фэн гээд бүх юм байсан. Хайртай багаа ялагдахад харамсан уйлах фэн ч олон байлаа. Тэд ингэж байхад хөлбөмбөгчдийн ойр дотнын хүмүүс ямар их сэтгэл хөдлөн тэмцээн үздэг болох нь тодорхой. Ингээд хөлбөмбөгчдийн арыг батлан дааж, ногоон талбайд тоглох бололцоог нь өгч, гавьяа байгуулах хүслийг нь өдөөгч бүсгүйчүүдийг танилцуулья.
Лионель Месси, Антонелла Роккуццо нар 3 хүүхэдтэй. 2017 онд хуримаа хийсэн.
Криштиану Роналду Жоржина Родригестэй гэрлэлтээ батлуулаагүй байгаа ч 2017 онд тэд охинтой болсон. Криштиану мөн 3 хүүтэй.
Дуучин Шакира, Жерар Пике нар 2011 оноос хойш хамт байна. 2 хүүхэдтэй.
Юрий, Инна Жирковууд 2008 онд гэрлэсэн. 3 хүүхэдтэй.
Неймар найз бүсгүй Бруна Маркезинигийн хамт.
Марко Ройсийн найз бүсгүй Скарлетт Гартманн
Александр Головин Ангелина хоёр.
Серхио Рамосын эхнэр Пилар Рубио нөхрөөсөө 8 насаар эгч.
Роберт Левандовскигийн гэргий Анна каратэгийн дэлхийн аварга тамирчин.
Бонус:
ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй ч 4 жилийн өмнө Германд дэлхийн цом авч өгсөн гавьяатан Марио Гетцегийн найз бүсгүй Анн-Катрин Вида Броммель тамирчин, модель, дуучин хүн.