Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

PLAYTIME наадмыг зорих хүн бүхэнд ЗАЙЛШГҮЙ хэрэгтэй 10 ЗҮЙЛ

Хөлд эвтэйхэн Converse, биед эвтэйхэн цүнхээ үүрээд Playtime наадмаа зориорой.


1. Найзууд

Хөгжим байлаа ч найзууд байхгүй бол утгагүй. Хамтдаа хөгжилдөж, хамгийн сайхан дурсамж бүтээх хүмүүстэйгээ хамт яваарай.

2. Дулаан хувцас

Та хонохгүй байсан ч шөнө болтол гадаа хөгжим сонсох нь лавтай. Цаг агаар таамаглашгүй тул дулаан хувцасаа заавал аваарай. Хүнээс хувцас гуйлтай нь биш.

3. Майхан

Наадмын дундуур ганц цаг унтсан ч болно. Хонох, эсэхээс үл хамааран майхнаа заавал авч яваарай. 

4. Зөөврийн цэнэглэгч

Ийм сайхан хөгжмийн наадам болж байхад утасны тань цэнэг дуусвал муухай биз дээ. Олон сайхан дурсамжаа хадгалж авч, өөрийн сошиал ертөнцдөө байршуулж чадахгүй болно гэсэн үг. Тэгэхээр зөөврийн цэнэглэгч хамгийн хэрэгтэй зүйл. 

5. Хөлд эвтэйхэн Converse 

Өдөржин бүжиглэж, алхах тул хөлд эвтэйхэн Converse-оо өмсөхөө мартуузай.

6. Малгай

Халуун, хүйтэн, бороотой, бороогүй бүх л үед малгай хамгийн их хэрэг болно. Харин ямар малгайгаар гоёхоо та өөрөө шийдээрэй.

7. Гангалах

Хөгжмийн наадам бол загварын тайз шиг байдаг. Наадмаа хүндэтгэн, хөгжмийн наадмын уур амьсгал бүхий хувцас сонгохоорой. Жижиг аксессуар ч байсан болно. 

8. Нойтон салфетка

Халтартсан гар, хувцсанд тогтсон тоос шороогоо цэвэрлэхэд нойтон салфетка хэрэг болно.  

9. Биед эвтэйхэн цүнх

Цүнх тань хэрэгтэй зүйлс багтаахаас гадна үүрэхэд биед эвтэйхэн байх хэрэгтэй. Хоёр гараа сул байлгаж, сайхан бүжиглэх учиртай шүү дээ.

10. #Playtime2018

Сошиал ертөнцдөө #playtime2018 хэштагийг хэрэглэцгээе. Наадмын сонин хачинг нэг дараад л сонирхож болно гэсэн үг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
15
10
0
0
0
0
0