Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Монголын сайхан бүсгүй” энэ сарын 30-нд эргэн ирнэ

“Монголын сайхан бүсгүй-2018” XV дахь удаагийн наадмаас эхлэн “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр гаргажээ.


Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Монголын сайхан бүсгүй шалгаруулах уламжлалт уралдаан эргэн ирлээ гэсэн үг. 11 жил завсарласан тэмцээнийг сэргээж буй зохион байгуулагчид наадмын хугацааг зарлаж, алтан эрдэнийн өргөмжлөлт бүсгүйн хүртэх титмийг танилцууллаа.

Монголын эмэгтэйчүүдийн “Хатан Эрдэнэ” холбооноос энэ жилийн уралдаанд нэгэн чухал өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн байна. Тэд “Монголын сайхан бүсгүй-2018” XV дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмаас эхлэн уралдааны шалгуурын нэгэн төрөл болох “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр гаргажээ. Эмэгтэй хүний эрхэмсэг нандин гоо байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг, цогц сайхан байдлыг тодотгон ирсэн уламжлалт уралдааны нэр хүндэд дээрх өөрчлөлтийг нийцнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. Энэ нь ч оролцогч охид, үзэгч, дэмжигчдэд таалагдаж байгаа нь гарцаагүй. Ирээдүйн эмч, багш, удирдагч, манлайлагч, ирээдүйн ээж болох охид, бүсгүйчүүдийг усны хувцастай дүр төрхтэйгөөр нийтэд таниулж үлдээхээс орчин үеийн ижил төрлийн уралдаанууд татгалзах болсныг Монголын Хатан эрдэнэ холбоо дэмжин, ийм шийдвэр гаргасан байна. Тухайлбал, АНУ өнгөрсөн жилээс мөн гоо бүсгүйн уралдааныхаа усны хувцастай үзүүлбэрийг хассан билээ.
Энэ жилийн наадмын уриалга нь “Зөв бодол, Зөв үг, Зөв үйлдэл, Зөв хандлага”. Өв тэгш хойч ирээдүй, төв тэгш бүсгүйчүүдийг нээн, уг наадмаар дамжуулан төлөвшүүлэх.
"Монголын сайхан бүсгүй” уралдааныг анх 1989 онд зохион байгуулж, Г.Биндэрьяа түрүүлж байлаа.

АЛТАН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ, МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙЧҮҮД

1989 он Г.Биндэрьяа (Улаанбаатар хот)
1990 он Н.Мөнхцэцэг (Улаанбаатар хот)
1991 он Ч.Мичидмаа (Улаанбаатар хот)
1992 он Ч.Чулуун-Эрдэнэ (Улаанбаатар хот)
1993 он Ц.Сарантуяа (Дархан-Уул аймаг)
1994 он О.Оюунтуяа (Дархан-Уул аймаг)
1995 он С.Бүрэнжаргал (Дархан-Уул аймаг)
1997 он Б.Түмэнхүслэн (Улаанбаатар хот)
1998 он Ц.Сансармаа (Улаанбаатар хот)
2001 он Ё.Нямжав (Завхан аймаг)
2002 он Д.Уянгалянхуа (Увс аймаг)
2003 он П.Ариунбилэг (Улаанбаатар хот)
2004 он А.Сарнай (Булган аймаг)
2007 он Г.Гантуяа (Орхон аймаг)

“Монголын сайхан бүсгүй-2018” тэргүүн наадмаар Оюунлаг, Хүмүүнлэг, Авьяаслаг номинацийн эздийг шалгаруулна.
Төгсгөлийн шатны шалгаруулалтад есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүд тодорно.

АЛТАН ЭРДЭНЭ: Тэргүүн байрын эзэн “Алтан Эрдэнэ”-ийн өргөмжлөл, мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн Од”, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал.
МӨНГӨН ЭРДЭНЭ: Дэд байр буюу “Мөнгөн Эрдэнэ”-ийн өргөмжлөл, шигтгээт мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн од” , 10 сая төгрөгийн мөнгөн шагнал.
ЗЭС, ШҮР, СУВД, ОЮУ, НОМИН, ТАНА, ГАН эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйчүүд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэнэ.

Финалын шалгаруулалт 2018.06.30-ны 18:00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно. Наадмын тасалбарын орлого “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн “Монгол өв, соёл, гэр” төсөлд зориулагдах юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
45
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.