Бичлэг: Дохионы хэлний хэлмэрч бүсгүй хип хоп орчуулж байгаа нь
Сонсголын бэрхшээлтэй үзэгчдэд рэп дууны үгийг хэлмэрчилж байгаа юм.
Снуп Доггийн концертон дээр будаа болгож байгаа энэ бүсгүйг Холли Маньятти гэдэг. Мэдэхгүй бол сайн тогтоож аваарай. Тэр рэп дуулаад байгаа юм биш. Холли бол дохионы хэлний хэлмэрч хүн. Сонсголын бэрхшээлтэй үзэгчдэд рэп дууны үгийг хэлмэрчилж байгаа юм. Рэп хөгжмийн үглэлтийг түүнээс сайн хэлмэрчилдэг хүн үгүй тул дуучид түүнийг концертондоо урих дуртай. Snoop Dogg, Beastie Boys, Jay-Z et, Эминем гээд л бүгд түүнийг дууддаг.
Зай завсаргүй үглээн, эмх замбараагүй үг. Энэ бүхнийг дохионы хэлээр хэрхэн орчуулж, хүнд хүргэх юм бол гэдэг бидний толгойд багтахгүй. Харин Холли энэ ажлыг 100 хувь чадаж байгааг та бичлэгээс харах болно. Магадгүй 100-аас илүү ч байж магадгүй. Тайзан дээр гарахаасаа өмнө тэр тухайн дуучны дууг маш олон цагаар сонсож, үгийг нь уншин, дууны утга санааг ойлгоно. Их хөдөлмөр шүү.
АНУ-ын Делаверт болсон Эминемийн тоглолт дээр Холли яаж ажилласныг харцгаая. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаж хүрч байгааг харуулахын тулд дуугүй бичлэг оруулсан байгаа.
Харин энэ бол Waka Flocka Flame-гийн тоглолт дээр гялалзаж байгаа Холли.