Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ДАШТ 2018: Аргентин хэсгээс гарахын тулд

Аргентиний шигшээ багийн хувь заяа өөр багуудын гарт хэдийнэ оржээ.


Өчигдөр шөнө болсон тоглолтод Хорватын багт 0-3 ялагдсан Аргентиний шигшээ багийн ирээдүй бүрхэг болоод байна. Өмнөх тойрогт Исландтай 1-1 тэнцэж, ганцхан оноо аваад байгаа Хорхе Сампаолигийн багийн дараагийн шатанд шалгарах боломжийн талаар авч үзье.

Хоёр тойрогт 1 оноо, 1 гоолтой, 4 бөмбөг алдсан байгаа Аргентиний шигшээ багийн хувь заяа өөр багуудын гарт хэдийнэ оржээ.

• Хорват 1/8 финалд гарах нь баталгаатай. Тэд энэ шатанд 1998 оноос хойш анх удаа шалгарч байна. Үлдсэн ганц эрхийн төлөө хэсгийн 3 баг өрсөлдөж байна. Өнөөдөр болох Нигери, Исландын тоглолт маш их юмыг шийдэх болно.
• Хэрэв Исланд Нигерийг ялах юм бол Аргентин сүүлийн тойрогт Нигерийг ялаад, исландчуудыг Хорватад ялагдахыг хүлээх хэрэгтэй болно. Хорват үндсэн бүрэлдэхүүнээ гаргахгүй болов уу. Харин бөмбөгний харьцаагаа эерэг талд нь өөрчлөх ёстой. -3 гэсэн гоолын харьцаа Аргентинд тун хүнд тусаж байгаа. Исланд Нигерийг ялахад тэдний алдсан оруулсан бөмбөгний харьцаа доод тал нь +1 болох тул сүүлийн тойрогт Аргентин 4 гоолын зөрүүг хаах хэрэгтэй болж байгаа юм. Исландчууд Хорватад 0-1 ялагдлаа ч Аргентин Нигерийг 3-0, бүр илүү зөрүүгээр бут ниргэх шаардлагатай. Бөмбөгний харьцаа тэнцүү тохиолдолд хоорондын тоглолт (Аргентин Исландтай тэнцсэн), тэгээд шар улаан картны тоо нөлөөлнө.

• Хэрэв өнөөдөр Нигери Исландыг ялбал Аргентин сүүлийн тойрогт Нигерийг ялаад Исланд ялалгүй, оноо алдах хэрэгтэй байгаа. Харин Исланд сүүлийн тойрогт Хорватыг ялбал дээр дурдсан гоолын харьцаа чухал болно.
• Харин Нигери, Исланд тэнцвэл Аргентин сүүлийн тойрогт Нигерийг ялж, Исланд Хорваттай тэнцэх юмуу ялагдвал Аргентин хэсгээс гарах юм.

06.22 23 цагаас Нигери – Исланд
06.26 02 цагаас Аргентин – Нигери, Хорват – Исланд

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
1
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.