Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Видео: ДАШТ-ий түүхэн дэх хаалгач нарын гаргасан аймшигт 7 алдаа

ДАШТ-ий түүхэнд алдаа гаргаж, багаа хөөдөж байсан хаалгач цөөнгүй бий.


Өчигдөр шөнө хаалгач Кабальерогийн гаргасан аймшигт алдаа Аргентиний шигшээ багийн балралын эхлэл болсон билээ. Тэгвэл бид ДАШТ-ий түүхэнд түүн шиг алдаа гаргаж, багаа хөөдөж байсан “Кабальеро ба түүний нөхөд”-ийг танилцуулж байна.

ДАШТ-1962. Вильям Шройф (Чехословак)
1962 оны ДАШТ-ий финалд Чехословакийн шигшээ баг Бразилид 1-3 ялагдсан нь хаалгачийнх нь алдаа байлаа. 17 дахь минутад Амарилда гоол оруулахад хаалгач  Шройф байрлал буруу эзэлж, хааж чадаагүй. Уг нь Чехословак 1-0 ялж явсан юм. 78 дахь минутад тэр өргөсөн бөмбөгийг барьсан ч гараасаа алдаад Вава 3 дахь бөмбөгийг оруулж байлаа.

ДАШТ-1990. Нери Пумпидо (Аргентин)
Дэлхийн аварга цолоо хамгаалахаар ирсэн Аргентиний баг эхний тоглолтдоо Камерунтай таарсан. Пумпидо бөмбөг барих гээд хүүхдийн гэмээр алдаа гаргаснаар Франсуа Омам-Бийик гоол хийж, Камерун 1-0 ялсан билээ.

ДАШТ-1990. Рене Игита (Колумб)
Дэлхийн хамгийн өвөрмөц хаалгачийн нэг Игита скорпион цохилтоороо алдартай. Гэхдээ тэр 1990 оны ДАШТ-д скорпионоос өөр юмаараа илүү алдаршсан. Камерунтай хийсэн тоглолтын үеэр хаалгач Игита талбайн бараг төвд ирээд Камеруны довтлогч Миллаг хуурах гэж оролдсон. Харин Милла бөмбөгийг нь булааж аваад хоосон хаалганд гоол хийснээр Колумб хасагдаж байлаа.

ДАШТ-1994. Патрик Боннер (Ирланд)
1994 оны дэлхийн аваргын 1/8 финалд Голландтай хийсэн тоглолтод Ирландын хаалгач Боннер том алдаа гаргасан юм. 1-0 голландчууд тэргүүлж явахад Вим Йонкийн холоос цохьсон бөмбөгийг тэр хааж чадалгүй, багаа алсан билээ.

ДАШТ-1998. Андони Субисаррета (Испани)
Испанийн баг 1998 онд хэсгээсээ ч гарч чадаагүйн гол буруутан хаалгач Субисаррета байлаа. Эхний тоглолтод Нигеритэй таарсан Испанийн багийн хаалгач тэрбээр 73 дахь минутад өөрийн хаалганд гоол оруулсан.

ДАШТ-2002. Оливер Кан (Герман)
2002 оны ДАШТ-ий финалд Бразилид 0-2 ялагдахад хаалгач Кан буруудсан. Тун найдвартай багаа удирдаж байсан түүний хувьд энэ өдөр үнэхээр хар өдөр байлаа. Ривалдогийн цохилтыг хаасан ч бөмбөгөө барьж чадалгүй, Роналдод гоол алдсанаар Кан багаа алтан медалиас мулталсан билээ.

ДАШТ-2010. Роберт Грин (Англи)
Грин багийнхаа үндсэн хаалгач болох боломжоо өөрийн гараар үгүй хийсэн. АНУ-тай хийсэн эхний тоглолтод тэр тэнэг гоол алдсанаар баг нь чухал ялалтаа алдаж, харин Грин сэлгээнд шууд шилжсэн. Грин тэр тэмцээнд дахин талбайд гараагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
35
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.