САЙН ДУРЫН ажилд оролцох СОНИРХОЛТОЙ хүмүүст санал болгох 6 БАЙГУУЛЛАГА


  |     2018-06-22 13:18   |     15707
  2018-06-22 13:18   |     15707

Гадаадын улс оронд тэтгэлэгтэй суралцахад нийгмийн идэвх, санаачлагыг хамгийн тэргүүнд хардаг. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд залуучууд сайн дурын ажил ихээхэн хийх болсон. Зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэж байвал сайн дурын ажил хийхийг зөвлөж байна. Ингээд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сайн дурын зургаан байгууллагуудыг танилцуулъя.

1. ADRF Mongolia буюу Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих ТББ

Тус төв 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэр хорооллын 200 орчим хүүхдэд боловсрол олгохдоо сайн дурын оюутан залуусын оролцоо тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус хамт олон "Дууду" төсөл хөтөлбөр, хүүхдэд чиглэсэн дугуйлан, шинэ жилийн баярыг тогтмол зохион байгуулдаг. Мөн нийгэмд эерэг бүхнийг түгээх зорилготой "Хуваалцах өдөрлөг"-ийг жил бүр зохиодог бөгөөд энэ жил "Амттай дурсамж" нэртэйгээр энэ сарын 23-нд Монголын Хүүхдийн Ордонд болох гэнэ. Хэрвээ та тус хамт олны нэг хэсэг болж сайн дурын ажил хийхийг хүсвэл 16-аас дээш насны хэн бүхэнд нээлттэй юм. Тус байгууллага дээр очиж анкет бөглөөд, сайн дурын ажилтан бэлтгэх сургалтад сууснаар үндсэн гишүүн болох аж.

Фэйсбүүк хуудаст ЭНД дарж орно уу. 

2. Гэрэлт ирээдүй клуб

Байгуулагдаад удаагүй байгаа залуу хамт олныг танилцуулж байна. Нийгэмд гэрэл асаах зорилготойгоор залуу, өсвөр үеийнхэн нэгдэн энэхүү клубийг үүсгэжээ. Тус хамт олон гурван сар тутамд "Сарнай" төв дээр очдог гэнэ. Мөн хүүхдийн баяраар Монголын сэтгүүлчдийн холбоотой хамтран "Бадамлянхуа" асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг тараан өдрийг хамт өнгөрүүлжээ. 15-19 насны нийт 20 гаруй гишүүнтэй тус клубийн сайн дурын ажилтан болохыг хүсвэл шинэ гишүүн бүртгэх үеэр нь тэдний цахим хаягт холбогдоорой.

Фэйсбүүк хуудаст ЭНД дарж орно уу. 

3. My club

Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг хамт олныг танилцуулж байна. 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр оюутны сайн дурын клуб хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол одоо нийгэмдээ үйлчлэх ТББ болжээ. “My club” нь албан ёсны гишүүнчлэлгүй бөгөөд найман настай балчраас наян настай буурал хүртэл нээлттэй гэнэ. Үндсэн үйл ажиллагаа 4-10 сард болдог ба долоо хоног бүрийн бямба гарагт мод усалдаг байна. Сүүлд “Мод тарих үндэсний өдөр”-өөр 2000 ширхэг хайлаас модыг Эрдэнийн талбайд тарьж суулгасан аж. 

Фэйсбүүк хуудаст ЭНД дарж орно уу.

4. Сайн дурынхны хөгжлийн төв

Сайн дурынхныг нэгтгэж, тэднийг хөгжүүлж, нийгэмдээ хувь нэмэр оруулах зорилготойгоор энэ жил үйл ажиллагаагаа эхлүүлсэн шинэхэн төвийг танилцуулж байна. Одоогоор 90 орчим гишүүнтэй болсон тус хамт олон 13-аас дээш насны сайн дурын ажил хийхийг хүсэж буй хүн бүхэнд нээлттэй гэнэ. Энэхүү төв нь сайн дурынханд чиглэсэн олон сургалт зохион байгуулж буй бөгөөд бусад орны сайн дурынхантай мэдлэг, чадвараа солилцох хөтөлбөртэй аж.

Фэйсбүүк хуудаст ЭНД дарж орно уу. 

5. FBO Volunteer Mongolia

2015 онд байгуулагдаж байсан тус клуб одоо 20 гаруй сайн дурын ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд “Нэг бал, нэг амьдрал” хандивын аян зохион байгуулж байсан ба Tedx, Drift show, Achilles зэрэг томоохон үйл ажиллагаанд сайн дурын ажил хийдэг байна. Одоо тус клубийнхан шагайн тус газар нь яс ургасан Б.Анар хүүг суумгай болохоос сэргийлж, эмчилгээний зардалд зориулан сайн үйлсийн аян эхлүүлээд явж байгаа юм. Энэхүү клуб сайн дурын ажил хийх дуртай хүн бүхэнд нээлттэй гэнэ шүү.

Фэйсбүүк хуудаст ЭНД дарж орно уу. 

6. Youth Volunteering Club of Mongolia

Өсвөр насныхны нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх тэдний хүрээг өргөжүүлэх зорилго бүхний сайн дурын төрийн бус байгууллага юм. Тус клуб өнгөрсөн сарын 26-нд “Зүрхний чимээ-Хүсэл тэмүүллийн жигүүр” үйл ажиллагааг зохиосон ба ирэх наймдугаар сард шинэ гишүүн бүртгэж авах гэнэ.

Фэйсбүүк хуудаст ЭНД дарж орно уу. 

Бэлтгэсэн: Х.Хулан

 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

2018 оны дэлгэцийн шилдэг хосууд

Киноны гол баатруудтай цуг бид уйлж, инээж, баярлаж, бас гуниглаж байсан.

  2018-12-14 17:31

Кендалл Женнер 2018 оны хамгийн үнэтэй модель боллоо

"Forbes" сэтгүүлийн газраас 2018 оны хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн жагсаалтыг гаргалаа.

  2018-12-14 16:41