Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаан карт авсан колумб тоглогчийг ална гэж заналхийлжээ

1994 онд өөрийн хаалганд гоол оруулсан хамгаалагч Андрес Эскобар зургаахан хоногийн дараа буудуулж амиа алдсан билээ.


ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтын 4 дэх минутад улаан хуудас авч, талбайгаас хөөгдөөд зогсохгүй, 11 метрийн цохилт өрсөлдөгч Японы багт өгсөн Колумбын шигшээ багийн тоглогч Карлос Санчесийг заналхийлж эхэлжээ.

Санчес Колумбын фэнүүдээс ална гэсэн мессеж хэдэн зууг олон нийтийн сүлжээгээр хүлээн авсан байна. Тус улсын Цагдаагийн газраас энэ талаар мөрдөн шалгаж байгаа аж. Өөр бусад оронд тоохгүй байж болох ч Колумб бол заналхийллээ хэрэгжүүлдэг орон гэдгийг бид хамгаалагч Эскобарын жишээгээр сайн мэднэ.

1994 оны ДАШТ-д АНУ-ын багтай тоглохдоо өөрийн хаалганд гоол оруулсан хамгаалагч Андрес Эскобар эх орондоо хариад зургаахан хоногийн дараа буудуулж амиа алдсан билээ.

Твиттерийн нэгэн хэрэглэгч Санчесийн зургийг Эскобарын зурагтай нийлүүлэн тавьсан бол өөр нэгэн фэн “Эскобарыг өөрийн хаалганд бөмбөг оруулсан гээд алж байсан юм чинь Санчесийг ч бас алаад хүүрэн дээр нь шээх ёстой” гэж бичжээ.

Эскобарын аллагаас хойш 24 жил өнгөрсөн ч хэргийн учир бүрэн тайлагдаагүй байгаа. Албан ёсоор түүнийг хөлбөмбөгийн фэн Умберто Муньос Кастро сэтгэлийн хөдлөлөөр буудан алсан гэж тайлбарласан байдаг. Эскобар Медельин хотын диско клубт найзуудын хамт шөнийг өнгөрөөгөөд гарч явахдаа алуулсан. Клубт байхад нь ах дүү Педро, Сантьяго Галльон нар түүнийг дооглон, “авто гоол, Андрес, авто гоол” гэж хашгарч байсан гэдэг. Эскобар тэднийг болихыг хүсэхэд ах дүүс “Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэхгүй байна даа” гэж сүрдүүлж байжээ. Харин клубээс гараад машиндаа суусан Эскобарыг тэдний жолооч Умберто Муньос Кастро 6 удаа буудан, хөнөөсөн юм. Буудах болгондоо “Гоол”, “Хаалгандаа гоол хийсэнд чинь баяр хүргэе” гэж орилж байсан гэдэг.

Эскобарын гэрбүлийнхэн зүгээр нэг хөлбөмбөгийн фэн аллага үйлдсэн гэхэд одоо болтол итгэдэггүй. Тус тоглолтын бооцоонд Колумб ялна гэж тавиад их хэмжээний мөнгө алдсан хар тамхины наймаачид захиалгаар алуулсан гэж үздэг. Ямар ч гэсэн Умберто Муньос Кастро 43 жилийн ял сонссон ч хийсэн хэрэгтээ хүлцэл өчиж, уучлал гуйгаагүй. Ах дүүс харин 3 сар хоригдоод суллагдсан билээ. 43 жилийн ялтай Кастро ч 2005 онд сайн хүмүүжсэн гэгдээд шоронгоос гарсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
46
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.