Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Монголын сайхан бүсгүй” уралдааны сонирхолтой 12 баримт

11 жил завсарласны дараа эргэн зохион байгуулагдаж байна.


 
Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг энэ сарын 30-нд зохион байгуулна. Тус тэмцээн 11 жил завсарласны дараа эргэн ирж байна. 1989 онд анх зохион байгуулагдаж байсан “Монголын сайхан бүсгүй” уралдааны сонирхолтой 12 баримтыг хүргэж байна.

1. Монгол улсад хамгийн анхны сайхан бүсгүйн уралдаан 1989 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дарга асан С.Лунаагийн санаачлагаар ҮСАХ, Монголын Залуучуудын Үнэн сонин, хамтран "Монголын Сайхан Бүсгүй" анхны улсын уралдааныг зохион байгуулж шалгаруулсан түүхтэй.

2. Монголын хамгийн анхны Сайхан бүсгүйн уралдааны ТИТЭМ-ийг Төрийн соёрхолт зураач Я.Үржнээ агсны бүтээлийн дагуу дархан Н.Төмөрбаатар урлаж байсан. Одоогийн титмийг ч дархан Н.Төмөрбаатар урлажээ.

3. Сайхан бүсгүй уралдааны анхны шүүгчид Г.Хайдав, Ц.Энхжин, Д.Төрбат, П.Бадарч, Б.Алтанцэцэг, х.Дунгаамаа, Г.Алтанцэцэг, Г.Донид, Ж.Чинбат, Д.Энхсайхан, Л.Цогзолмаа, Г. Норовсамбуу, Ү.Хүрэлбаатар нар байжээ. 

4. Сайхан бүсгүйн анхны уралдаан Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байсан бөгөөд тэргүүн байр "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлийг Улаанбаатар хотын оролцогч Г.Биндэръяа хүртэж  байв.

5. Уралдаанд оролцогчдын хамгийн дээд настай нь 27 настай, сэтгүүлч Х.Оюунгэрэл байжээ.

6. Монгол улсад анх удаа Олон улсаас олон улсын шүүгчийн цом, Дэлхийн энхтайвны медалийг “Хатан-Эрдэнэ” холбооны шүүгчид хүртэж байсан.

7. Сайхан бүсгүй уралдааны оролцогчид урилгаар кинонд дүр бүтээж байв. Тодруулбал, 1989 онд “Мандухай сэцэн хатан” МУСК-нд Д.Цэнгэл, Ц.Сансармаа, 1990 онд “Бүлээн нурам” МУСК-нд Д.Бямбасүрэн, “Цөвүүн цагийн богд”-д Ч.Ичинхорлоо, “Монголын нэг өдөр”-т Ч.Чулуун-Эрдэнэ, “Монголжингоо” МУСК-нд О.Оюунтуяа, “Догшин хутагтын сахиус” кинонд Б.Эрдэнэтуяа, “Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа”, “Өвлийн Уянга”, “Хайрт минь бид хоёр буруугүй” МУСК-нд Д.Уянгалянхуа дүр бүтээжээ.

8. “Монголын сайхан бүсгүй” уралдааныг “Хатан-Эрдэнэ” холбооны тэргүүн Д.Энхсайхан хамгийн удаан хугацаанд буюу 12 жил зохион байгуулж байна.

9. 1990 онд Монголын үндсэний циркэд зохион байгуулагдаж байсан Сайхан бүсгүйн уралдаан хамгийн их шуугиан тарьж, үзэгчид зааланд багтахгүй урт дараалал үүсгэж байв. 

10. Дэлхийн хэмжээний миссэд оролцох анхны урилга Монгол улсад 1994 ирж байжээ. Хөдөлмөрийн яамны Залуучуудын газраар дамжуулан ирж байсан нь Дэлхийн оюутан мисс шалгаруулах тэмцээний урилга байсан юм. Энэхүү тэмцээнд О.Оюунтуяа оролцож тусгай байрын шагнал хүртэж байсан нь Дэлхийн чанартай томоохон тэмцээний анхны амжилт болон үлдсэн юм.

11. 2012 онд Сайхан бүсгүй уралдаан Монгол улсад анх удаа сүлд дуутай уралдаан болж байсан ба “Хурд” хамтлаг дуулсан.

12. Сайхан бүсгүйн анхны сонин болох “Хатан Эрдэнэ” 1994 онд гарч байсан. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.26 172.69.252.137

iryywjjrrdkihhduhdjjdjpwkydfydhjnpalkiejjigdjhggsjj 957170887 99003765

0 Хариулах