Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

39 нас хүрсэн Крис Праттад хайртай байх 5 шалтгаан

Орон гэргүй байсан ч амжилтад хүрсэн.


Энэ сарын 21-нд Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг Крис Пратт 39 нас хүрлээ. Сайхан царай, сэтгэл татам инээмсэглэлээс нь гадна түүнд хайртай байх өөр олон шалтгаан бий.

1. Орон гэргүй байсан ч амжилтад хүрсэн

Ирээдүйн жүжигчний эцэг эх нь баян хүмүүс байсангүй. Крист багад нь тоглоом ч байсангүй. Сургуульд байхдаа театрын дугуйланд элсэж, коллежид орсон ч ажил хийхийн тулд хаясан юм. Амьдрахын тулд үйлчлэгч, худалдагч, тэр байтугай стриптиз бүжигчнээр хүртэл ажиллаж байлаа.

2. Эхнэртээ азгүй амьтан биш гэдгээ харуулж чадсан

Пратт Холливудын жүжигчин Анна Фэристэй гэрлэсэн. Тэд зураг авалт дээр танилцсан бөгөөд Крис хэн ч мэдэхгүй шинэ жүжигчин байлаа. Тарган бүдүүн гэж байгаа. Түүнийг азгүй, хөөрхийлөлтэй амьтан гэж үздэг бусад жүжигчин, продюсерүүд Крисээс огт эмээхгүй дэргэд нь эхнэрийг нь эргүүлдэг байсан гэдэг. Гэвч Крис “Юрийн галавын цэцэрлэг” киноны сонгон шалгаруултад Жейсон Стэйтемийг ялж чадсан юм.

3. Турж чадсан

Крис 130 кг жинтэй байсан. “Delivery Man” киноны тарган залууг Крис гэхэд одоо итгэх хүн гарахгүй. Ингээд жингээ хасаж эхэлсэн байна. Турсан Крисийг тэр дор нь “Moneyball” кинонд авсан бөгөөд бейсболчны энэ дүр нь түүнд алдар нэр авчирсан билээ.

4. Эхнэрээсээ салсан

Крис, Анна хоёр найман жил хамт амьдарсан. Яагаад салсныг нь хэн ч мэдэхгүй. Нэг хүүтэй. Энэ хайртай байх шалтгаанд тооцогдоход хэцүү ч одоо ганц бие шүү гэдгийг л сануулах гэсэн юм.

5. Хэнийг ч буруутгадаггүй

“Би ёстой залхуу байсан. Надад сайн дүр олдохгүй байхад ч би өөрийгөө биш муу агент, продюсерээ л буруутгадаг байлаа. Би авьяастай, царайлаг тул ажил олдоно гэж боддог байсан. Өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдгийг ойлгохгүй байсан. Харин одоо би амьдралд даруу төлөв, ажилч хичээнгүй, зорилгодоо үнэнч байх нь хамгийн чухал гэдгийг ухаарсан. Хичээн зүтгэж байхад сайн дүр өөрөө хүрээд ирнэ. Ямар ч алдаа гарсан би хэнийг ч буруутгадаггүй” гэж ярьж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
34
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.