Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Эхлэл" үзэсгэлэн Монголын контэмпорари урлагийн хөгжлийг эргэн сануулж байна

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Монголын дүрслэх урлагт контэмпорари урлагийн чиг хандлага хүчээ авах болсон.


Кураторын 25 жилийн ойд зориулсан “Эхлэл” хэмээх үзэсгэлэн Уран зургийн галарейд тавигдаж байна. “Ногоон морь”, “Тэнгэр”, “Сита Арт”, “Эго Арт”, “Шинэ Урлагийн Холбоо” зэрэг нийгэмлэгүүдийн гол төлөөлөгчдийн түүхэн болон шинэ 80 орчим бүтээлийг та энэхүү үзэсгэлэнгээс сонирхоорой. Тус үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал үзэгч олонд хүрэх аж.

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Монголын дүрслэх урлагт контэмпорари урлагийн чиг хандлага хүчээ авах болсон. Чөлөөт сэтгэхүй, өөрсдийн үзэл бодлоороо ялгарсан залуу уран бүтээлчид монголын контэмпорари урлагийн эхлэлийг 1989-1990 онд тавьсан гэгддэг. Урлагийн шинэ өнгө төрхийг харуулсан түүхэн ач холбогдолтой энэхүү үзэсгэлэнд есөн  уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ.

Социалист нийгмийн үед Монголын дүрслэх урлагт реалист хэв маяг ноёрхож, уран бүтээлийн эрх чөлөө хязгаарлагдмал байсан. Тухайн үед модернист чиг хандлагатай бүтээлүүд хийгдэж байсан ч, үзэл бодол дэвшүүлсэн контемпорари урлаг байдаггүй, байх ч аргагүй хүнд цаг үе байсныг уран бүтээлчид хэлдэг. Харин нийгэм өөрчлөгдөхтэй зэрэгцэн Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Очир зэрэг залуу уран бүтээлчид маш зоригтой гарч ирсэн байна. Эдгээр уран бүтээлчид үзэл бодол, урлагийн чөлөөт сэтгэлгээндээ үнэнч байсаар 1990-ээд онд Монголын урлагийн ирээдүйн хөгжлийг тодорхойлсон “Дашнямтай өдөр”, “Сөрөг” зэрэг хэд хэдэн үзэсгэлэнг гаргасан удаатай.Тэгвэл өнөөдөр түүхэн цаг үетэй холбогдох сэтгэлгээний гайхалтай бүтээлийг  “Эхлэл” үзэсгэлэн эргэн сануулж байна.

Бэлтгэсэн: Х.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
10 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
36
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.