Хайх зүйлээ бичнэ үү

мин

Серена Уильямсийн шилдэг эшлэлүүд буюу амьдралын дүрэм

Бөмбөг шар, ягаан ямар байх надад хамаагүй. Би бөөрөнхий талхаар ч тоглож чадна.


АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямс энэ жил 36 настай. Дэлхийн шилдэг теннисчдийн чансааг олон жил тэргүүлсэн тэрбээр өнгөрсөн жил хөөрхөн охинтой болсон билээ. Түүнийг зодог тайлах нь гэцгээж байсан ч өнгөрсөн жилийн 12 дугаар сард эргэн ирж, үзүүлэх тоглолт хийсэн. Хэдий ялагдсан ч гэсэн Серена 2018 онд их спортод жинхэнэ ёсоор эргэн ирэлт хийнэ гэдгээ зарлаад байгаа.

Серена Уильямс олимпийн 4 удаагийн аварга төдийгүй Их Дуулгын 4 тэмцээн болон олимпийн аваргын ганцаарчилсан, хос төрөлд бүгдэд нь түрүүлсэн цорын ганц теннисчин юм. Их Дуулгад Серена нийт 38 түрүүлснээс 23-т нь ганцаарчилсан төрөлд ялсан. Бизнес эрхэлдэг, зар сурталчилгаанаас жилд 12 сая долларын орлоготой бүсгүй. “Aneres Designs” гэсэн спортын брэндтэй. Буян, хандивын ажилд идэвхтэй оролцдог. Африк тивд хэд хэдэн сургууль барьж өгсөн. Мөн коллежийн оюутнуудад тэтгэлэг олгодог.
Түүний амжилтыг дурдаад байвал хэдэн хуудас ч багадна. Тиймээс бид энэ амжилтад хүрсэн нууцыг нь бага ч болов тайлах болов уу гэсэн үүднээс Серенагийн хэлсэн эшлэлүүдийг танилцуулж байна. Энэ эшлэлүүдээс түүний амьдралын дүрэм бидэнд харагдах болно.

- Би хамраа сөхсөн онгироо оддын нэг байхыг хүсдэггүй. Хүнтэй уулзахдаа би ярилцлага, нийтлэл дээр гардаг шигээ л байгаагаараа байхыг хичээдэг.
- Би бүх юмыг өв тэгш болгохыг хүсдэг. Засаж залруулж болох зүйл энэ ертөнцөд их байна.
- Би эрэгтэй тамирчидтай адилхан хэмжээний шагналын мөнгө авах ёстой. Намайг хөхтэй гээд багыг өгдөг нь шударга ёс биш.
- Ялагдахыг надаас илүү үзэн яддаг хүн дэлхийд байхгүй.

- Унтаж байгаа хүнд зүүднээс өөр юм оногдохгүй.
- Хэн нэгнийг хайрлахаасаа өмнө хүн өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Би одоо болтол өөрийгөө хайрлаж суралцсаар байгаа.
- Өөртэйгээ их ярьдаг болохоор хөндлөнгөөс харсан хүн намайг галзуу гэж боддог байх. Би өөртэйгөө байнга маргадаг. Дотоод хүнээ би хүмүүжүүлэх гээд тэр өөдөөс маргалдана. Эцэст нь бид хэл амаа олдог доо.

- Надад алдар нэр чухал биш. Дуртай юмаа хийж байгаа минь л гол. Бусад нь зүгээр бонус гэсэн үг.
- Хэнтэй ч тоглосон байсан миний гол өрсөлдөгч бол толинд харахад өөдөөс харж байдаг тэр бүсгүй.
- Би хэнээс ч айдаггүй. Айх гэдэг үг надад таалагддаггүй. Өрсөлдөгчдөөсөө би болгоомжилдог болохоос хулчийхгүй.
- Над шиг болохыг мөрөөддөг хүмүүс байдаг нь сайхан хэрэг.

- Зөв зүйлийн төлөө хэзээд тэмц.
- Би супер баатар гэж үү? Болох л юм.
- Винус нөхөр шиг минь л дотно хүн. Бид үргэлж хамтдаа хөгжилддөг.
- Теннис бол зүгээр л тоглоом. Харин гэрбүл бол мөнхийн зүйл.
- Хамгийн залуу 1 номерийн теннисчин болж чадаагүй хойно хамгийн ахмад нь болчихьё.

- Ойрын хэдэн жилд би Армани, Версаче шиг Загварын ордонтой болно. Хамгийн их хүсч байгаа зүйл минь энэ.
- Бөмбөг шар, ягаан ямар байх надад хамаагүй. Би бөөрөнхий талхаар ч тоглож чадна.
- Номер 1 байх сайхан. Цэнгэлдэхэд дэлхийн 1 номер гэж зарлуулахад төрөх мэдрэмж ямар гоё гээч.
- Формондоо орсон байхад минь хэн ч намайг ялж чадахгүй. Бм үүнийг онгироод хэлж байгаа юм биш. Үнэн болохоор нь л.

- Би агуу тамирчин болох гэж теннис тоглоогүй. Надад цохиур мод, мөрөөдөл байсан болохоор л тоглож эхэлсэн. Одоо ч би өөрийгөө агуу гэж боддоггүй.
- Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хүчтэй. Тиймээс л бид хүүхэд төрүүлдэг шүү дээ. Эрчүүд яаж ч байсан чадахгүй.
- Зодог тайлах болоогүй. Би теннис тоглох дуртай, бас олон сайхан орноор аялаж явах сайхан шүү дээ. Тэгэхээр хөдлөж чадаж байгаа цагтаа тоглосоор байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
13 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
15 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
32
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.