Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах хуулийн төслийг баталжээ

Төр тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд банкны бүх алдагдлыг хүлээлгэн, банкны хувьцааг алдагдлын дараах бууруулсан үнээр худалдан авах замаар дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээг авахаар хуульд заагаад байна.


УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хаалттай хэлэлцсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн нэр томъёог “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай ” болгон  өөрчилж,  хуулийн төслийг баталлаа.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой юм.

Банкны салбарт хийгдсэн активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцааг хангаагүй, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчдэд өөрийн хөрөнгийн дутагдалыг нэн тэргүүнд өөрийн нөөц бололцоогоор хангуулах, төрийн оролцооноос хувийн салбарын хөрөнгө оруулалтыг илүү хөхиүлэн дэмжих, тэргүүн ээлжинд хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх эрх зүйн орчинг уг хуулиар бүрдүүлсэн болно.  

Өөрийн хөрөнгийн дутагдалтай, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчид нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг авсан боловч өөрийн хөрөнгийн шаардлагыг 2018 онд багтаан  шаардлага хангаагүй тохиолдолд төр  тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд банкны бүх алдагдлыг хүлээлгэн, банкны хувьцааг алдагдлын дараах бууруулсан үнээр худалдан авах замаар дахин хөрөнгөжүүлэх  арга хэмжээг авахаар хуульд заагаад байна.

Эх сурвалж: Монголбанк

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
8
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.