Хайх зүйлээ бичнэ үү

мин

Морин хуурыг дэлхийд таниулах олон улсын наадам

Морин хуур олон улсын наадам-уралдаан зургаа дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.


Морин хуур олон улсын наадам-уралдаан зургаа дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн Морин хуурын холбооны санаачлагаар зохиогддог тус наадам энэ жил Нийслэлийн Соёл Урлагийн газар болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран өмнөх жилүүдээс  өргөн хүрээг хамарч байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ж.Баатарцогт хэлэхдээ “Бид морин хуур хөгжмөөр дамжуулан язгуур урлагаа дэлхий дахинд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гадаад дотоодын хуурч, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг” гэлээ.

Наадмын нээлт Соёлын Төв Өргөөнд энэ сарын 30-ны өдөр болох ба морин хуурын сор болсон бүтээлийг Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин Хуурын Чуулга, Үндэсний Их Театрын их найрал зэрэг чуулга, хамтлагууд толилуулж, мэргэжлийн шилдэг морин хуурчид уран бүтээлчид оролцох тухай өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Нийт зургаан өдөр үргэлжлэх энэхүү наадам-уралдааны хаалт ирэх сарын 5-нд Сүхбаатарын талбайд зохиогдох юм.

“Хоёр жилд нэг удаа зохиогддог тус наадам анх дөрвөн улсын далбаатай эхэлсэн бол өнөөдөр гадаадын найман улсын морин хуур сонирхогчид манай наадмыг зорин ирж байна” хэмээн Дэлхийн Морин Хуурын холбооны гүйцэтгэх захирал Ж.Уугантуяа онцлон хэллээ. Наадамд АНУ, Бельги, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ, Буриад, Японы 30 гаруй гадаадын морин хуурч урлаач Монгол улсын мэргэжлийн хөгжмийн 5 театр чуулгаас 100 гаруй уран бүтээлчид ба эрдэмтэн судлаачид, хөдөө орон нутгаас соёлын өв тээгчид оролцож байгаа гэнэ.

Түүнчлэн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Монголчууд гэрийнхээ хойморт морин хуур өлгөөд түүнийгээ дээдэлж байна гэж боддог. Бид морин хуур хөгжмөө сурдаггүй, тоглодоггүй. Гэтэл Нью-Йорк хотод Морин хуурын холбоо үүссэн байна. Монголчууд бид өөрсдөө чухал гэж үзэхгүй байхад бусад оронд хүмүүс морин хуур хөгжмийг сурах гэж хичээж байна” хэмээн хэлсэн юм.

Бэлтгэсэн: Х.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
36
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.