Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эрчүүдийг өөртөө дурлуулах 13 арга

Сэтгэл зүйчид дараах аргуудыг зөвлөж байна.


Өөрийнхөөрөө бай

Өөрийнхөөрөө  байхад бусад хүн дургүйцэж магадгүй гэж олон хүн боддог. Тиймээс хүмүүс өөрөөсөө шал өөр хүн болж хувирах нь бий. Гэхдээ та өөрөөсөө өөр хүн болж жүжиглэж байгаа нэг л өдөр үнэн төрхөө гаргана. Тэр үед бусад хүн танд итгэхээ болино. Тиймээс өөрийнхөөрөө байсан нь хялбар. Таныг байгаар тань хайрлах хэн нэгэн байж л таарна. Тиймээс өөр хүн болж жүжиглэх хэрэггүй. 

Өөрийнхөө сайхан талыг харуул

Энэ нь гадаад төрхөө өөрчил гэсэн үг биш. Өөрийнхөө байж чадах хамгийн сайнаар л бай гэсэн үг. Хүн бүрт ямар нэг үзэсгэлэнтэй, сайхан тал байдаг. Тиймээс тэр талаа үргэлж ил байлгаж бай. 
 

Сонс

Харилцааны чадвар гэдэгт сайн ярихаас гадна сонсож сурахыг чухалчилдаг. Харилцаж буй хүнтэйгээ маргалдаж байсан ч нөгөө хүнээ сонсож чаддаг байх хэрэгтэй. Мөн сонсож сурснаар тайван ярилцах боломжийг бий болгодог. Ялангуяа эрчүүдийн яриаг сонсож сурвал тэдэнд тантай харилцахад илүү амар байх болно. 

Инээ

Инээх нь эрчүүдийг өөртөө татах шалгарсан арга. Тиймээс хэн нэгнийг өөртөө татахыг хүсвэл инээгээрэй. Хүчилж инээхийг хэлээгүй шүү. 

Зөв хандлага

Зөв хандлагатай байх нь чамайг сэтгэл татам харагдуулна. Учир нь эерэг хүмүүс үргэлж анхаарлын төвд байдаг шүү дээ. Хэрвээ чи зөв хандлагатай бол бусад хүнд үүнийгээ мэдрүүлээрэй. Бусад хүн ч чамайг даган дуурайж, зөв хандлагатай амьдрахыг хичээнэ шүү дээ. 

Ялдам бай

Уян зөөлөн байж чадвал бусдыг өөртөө татахад хялбар шүү дээ. 

Сээтгэнэ 

Бусад хүнийг сонирхож буйгаа мэдэгдүүлэх хамгийн шилдэг арга бол сээтэн хаях. Эмэгтэйчүүд сээтгэнэхэд эрчүүд дуртай байдаг. 

Өөр бай

Өөр байх гэдэг тийм ч хэцүү биш. Ердөө л өөрийнхөөрөө байхад болно. Нийгмээс тулгадаг олон зүйлд баригдалгүй өөрийнхөөрөө байж чадвал танд бусад хүн татагдана. 
 

Хошин шогийн мэдрэмжтэй бай 

Түүний хэсэн бүх үгтэй санал нийлэх албагүй. Тиймээс чамд өөр бодол байвал сайн хэрэг. Харин энэ бодлоо хошин байдлаар илэрхийлбэл эрчүүдийг өөртөө татаж чадна. 

Хүлээх хэрэггүй

Эрчүүдийг эхэлж үнсэхийг хүлээх хэрэггүй, бүсгүй минь. Түүнийг чамд хүрэхээс мэгдэж байгаа юм шиг царайлах хэрэггүй. Өөрөө эхлээд хүр. 

Түүнд цаг өг

Түүнтэй минут бүрийг хамт өнгөрөөх хүсэлтэй байсан ч хамаагүй хүн бүрт хувийн орон зай хэрэгтэйг мартаж болохгүй. Тиймээс түүнд цаг өг. Чамд бүр ч сайн хандах болно. 

Түүнийг чам руу залгуулдаг болго 

Эрэгтэй хүн рүү эхлээ залгаж болно. Гэхдээ түүнийг өөр рүүгээ эхэлж залгуулдаг байх хэрэгтэй. Утсаа авахыг тэсгэлгүй хүсэж байсан ч эрэгтэй хүнээр залгуулах хэрэгтэй. Хэрвээ тэр залгавал ямар жаргалтай байгаагаа хэл. 

Харц тул 

Харц тулахдаа инээмсэглэх нь биеийн хэлэмжийн хамгийн чухал техник юм. Ихэнх эрэгтэй хүн үүнийг сайны дохио гэж хүлээж авдаг. Харц тулснаар түүнийг чамд улам ойртуулна. 

 

Эх сурвалж: www.dailyhealthgen.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
4 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
4 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.