Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвлөгөө: Хүүхдэдээ заавал зааж өгөх аюулгүйн 34 ЗӨВЛӨМЖ (Нас насаар)

Ганцаараа зам гарч болохгүй, мөн зам дээр тоглож болохгүйг ойлгуулах.


5 хүртэлх насны хүүхдэд

  • Амьдарч буй хот, улс болон гадаад ертөнцийн тухай ном уншиж өгөх.
  • Ганцаараа зам гарч болохгүй, мөн зам дээр тоглож болохгүйг ойлгуулах.
  • Шаардлагатай үед 101 (Гал түймэртэй тэмцэх газар), 102 (Цагдаагийн ерөнхий газар), 103 (Түргэн тусламж), 105 (Нийслэлийн онцгой байдлын газар), 108 (Хүүхдийн тусламжийн утас) залгах чадвар суулгах. Учир шалтгааныг нь тайлбарлаж өгөх.
  • Аав, ээж, ах, эгчийнхээ утасны дугаарыг цээжлүүлэх. Ингэхийн тулд дуу ашиглан цээжлүүлэх нь үр дүнтэй.
  • Амьдардаг байр, орц, гэрийн тоот, хороо, дүүргээ мэддэг болгох.
  • Хүүхдээ айлгахгүйгээр танихгүй хүнтэй харьцахгүй байхыг зааж өгөх.
  • Цагдаа, эмч нар ямар үүрэгтэй тухай энгийнээр тайлбарлаж өгөх. Гэрийн ойролцоох цагдаа, эмнэлэг рүү энгийн үед хүүхэдтэйгээ хамт зочлох.
  • Аав, ээжийнхээ зөвшөөрөлгүйгээр танихгүй хүнтэй ярих, тэднээс ямар нэг зүйл авах, тэдэнд ямар нэг зүйл өгөхгүй байхыг анхааруулах.
  • Олон нийтийн газар явахын урд “Хэрвээ чи ингэвэл яах вэ?” гэж хүүхэдтэйгээ ярилцах. Хэрвээ чи нэг харахад ээж, аав чинь эргэн тойронд чинь харагдахгүй бол яах вэ? гэж эхлээд хүүхдээсээ асуу. Дараа нь аргыг нь зөөж өг.
  • Тоглоомын талбайдаа тоглож эхлэхээс өмнө найзуудтайгаа тухайн газар ямар нэг эрсдэлтэй зүйл байна уу, хугарч эвдэрсэн тоглоом, эсвэл шилний хагархай, санамсаргүй бэртэж гэмтээх зүйл байгаа эсэхийг шалгадаг болгож сургах.
  • Хүнийг дүрсэлж сургах. Хүүхэдтэйгээ гадаа тоглож байхдаа дэргэдүүр өнгөрөх хүмүүсийг хамт дүрслээрэй. Өндөр, бор нүдтэй, цэнхэр өмдтэй, сахалтай гэх зэрэг.
  • Орчноо дүрсэлж сургах. Хүүхэдтэйгээ хамт явсан газрынхаа тухай гэртээ очоод юу юуг онцгойлон санаж байгааг нэрлүүлэх.

6-10 насанд

  • Тоглох, зугаалахдаа дандаа найзуудтайгаа хамт байхын чухлыг сануулах.
  • Хүүхдэдээ ойрын хамаатан, хөрш, гэр бүлийн найзуудынхаа утасны дугаарыг цээжлүүлэх.
  • Хүүхэдтэйгээ хамт аюулгүй байдлын тухай бичлэг үзэх. Тэндээс юу ойлгосон тухай нь ярилцах.
  • Ногоон гэрэл, цагаан шугамаас эхлээд наад захын замын тэмдэг, тэмдэглэгээг нүдлүүлэх, ямар учиртайг нь ойлгуулах.
  • Том хүний зөвшөөрөлгүйгээр танихгүй хүнд хаалга онгойлгож өгч болохгүйг сануулах. Зүс таних хүн байсан ч заавал хэн нэгнээс асууж байж хаалгаа нээх хэрэгтэйг хэлэх.
  • Хүүхдээ дагуулж гэрийнхээ эргэн тойрны газруудаар алхах. Гэрээ олох содон тэмдэгүүдийг нүдлүүлэх.
  • Хэрэв гэр бүлийнхэн, найзууд нь гэмтвэл яах ёстой вэ гэдгийг зааж өгөх. Түргэн тусламж дуудах, таньдаг хүмүүс рүү залгах, анхны тусламжийн хэрэгсэл авчирч өгөх гэх мэт.
  • Мөнгө тоолж сургах. Гэртээ байхдаа жинхэнэ мөнгөөр юм худалдаж авч байна гэж тоглох.
  • Хүүхэдтэйгээ хамт нийтийн тээврээр зорчих. Автобусны буудал дээр хийж болохгүй үйлдлүүдийг зааж өгөх.  
  • Хүүхэдтэйгээ музей үзэх. Тэгэхдээ хүүхдээрээ хөтөч хийлгэх.
  • Гэрийн ойролцоох замуудын учрыг тайлбарлаж, хаана хаана явган хүний гарц байдгийг зааж өгөх.

11-14 насанд

  • Гэр доторх цахилгаан хэрэгслүүдийн бүх заавар, тохиргоог зааж өгөх.
  • Машин доторх бүх үйлдлүүдийг зааж өгөх.
  • Хүүхдэдээ цахим орчинд яаж аюулгүй байдлаа хамгаалах тухай зааж өгөх. Танихгүй хүнээс ирсэн зурваст хариу өгөхгүй байх.
  • Хүүхдэдээ гар утас эзэмших чадварыг зааж өгөх. Өөрийн имэйл хаяг, фэйсбүүкийг өгөх.
  • Хэрэв хэн нэгэн үг хэлээр дайрах, дээрлэхвэл яах вэ гэдэг тухай ярилцаж болзошгүй эрсдэлд өөрийгөө оруулахгүй, нөхцөл байдлаас гарах аргыг зааж өгөх.
  • Хүүхдэдээ хөршүүдээ танилцуулах. Хүмүүсийн янз бүр байдлын тухай хүүхэдтэйгээ ярилцах.
  • Хүүхдээ үгүй гэж хэлж сургах.
  • Танихгүй хүний машинд сууж болохгүйг хэлэх. Хэдийгээр найз, танилын танил байсан ч гэсэн.
  • Хүүхдүүдтэйгээ цуг аялах. Олон янзын соёлыг ойлгож хүндэтгэдэг хүн болгох.
  • Тэдэнтэй хамт салхинд гарахдаа ойр зуурын чадваруудыг эзэмшүүлэх. Гал асаах, бургас түүх гэхчлэн.
  • Хүүхэдтэйгээ цуг телевизийн мэдээ үзэх. Гадаад орчинд юу болж байгаа тухай ярилцах.

Эх сурвалж: www.afinaparent.com 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2018.12.31
Хаан ярьж байна: Майкл Жексоны 10 эшлэл
2
2018.12.08
36 нас хүрсэн Ники Минажийн амьдралын дүрэм
3
2018.12.02
БРИТНИ СПИРС 37 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ ЭШЛЭЛҮҮД
санал болгох
1
13 минутын өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
27 минутын өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.