Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Хил хязгааргүй” сэдэвт Улаанбаатар Олон улсын медиа урлагийн наадам болно

Энэ сарын 28-наас эхэлнэ.


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд  гурав дахь удаагаа 2018 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 13-ны хооронд “Үлэг гүрвэлийн төв музей” болон “Playtime” амьд хөгжмийн наадмын үеэр зохион байгуулах гэж байна. 

“Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, технологи, урлагт хил хязгаар, орон зай, ялгаа үгүй гэдгийг харуулсан 8 медиа бүтээлийг Монголын болон АНУ, БНХАУ, Герман, Монгол, Солонгос, Тайванийн 12 уран бүтээлч хамтран толилуулна. Үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн уран бүтээлчид болон оюутан сурагчдад зориулсан медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалт, ярилцлагыг тус тус зохион байгуулна. 

Тус наадмын албан ёсны ивээн тэтгэгч, хамтрагчаар Нидерландын “Стимулеринг” сан, “ТodaysArt” олон улсын медиа урлагийн наадам, “Төгөлдөр” сан, “Чингис” зочид буудал, “Гёте” Институт, АНУ-ын Элчин Сайдын Яам, ХАС Банк, дэмжигчээр Mongolia Quest, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, MN17 галерей тус тус ажиллаж, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэхээр боллоо.   

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрт нь эндээс зочилж авна уу. Та бүхнийг Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд урьж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
11
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.