Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг 5 алдаа

Хүүхэд рүү орилох нь тийм ч зөв сонголт биш. Уур бухимдал бол энгийн л зүйл гэж та түүнд ойлгуулж байна.


Хүүхэд өсгөх нь хүний амьдралын хамгийн хэцүү зүйл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүүхдээ биеэ даасан хувь хүн болж өсөж томорч байгаад итгэлтэй байхыг эцэг эхчүүд хүсдэг. Олон эцэг эх хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэж хичээдэг боловч хүүхдийнхээ хүслийг сонсож чаддаггүй. Тиймээс эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг 5 алдааг гаргахаас зайлсхийгээрэй. 

Зодож, шийтгэх 

Хүүхдийг зодож шийтгэх нь хүүхдийг сахилга баттай, дэг журамтай болгодоггүй. Хүүхдийг зодож эсвэл өөр аргаар шийтгэх нь хүүхдэд харин ч эсрэгээр нөлөөлдөг гэнэ. Хүүхдээ зодоход тэд танаас зөвхөн айна. Тиймээс ойлгоогүй алдаагаа давтаж гаргах магадлалтай. 

Урмыг нь хугалах 

Хүүхэдтэйгээ маргалдаж байгаад түүний урмыг хугалах хэрэггүй. Бүхнийг шийдэгч мэтээр түүнтэй харилцвал хүүхэд таныг хүндлэхгүй. Харин ч та хоёрын харилцааг улам дордуулна. Чимээгүй бай гэж хэлэхээ азнаад, түүнийг сонсоод үзээрэй. 

Электрон тоног төхөөрөмжөөр эрт тоглуулах

Энэ эрин үеийн хүүхдүүд электрон тоног төхөөрөмжид хэтэрхий их цаг зарцуулдаг болжээ. Эцэг эхчүүд ч хүүхдийг шинэ зүйлд суралцаж байна гэж боддог. Гэхдээ энэ нь хүүхдийг нийгмээс холдуулахад нөлөөлж байна. Мөн хүүхдийн ярих чадварт сөргөөр нөлөөлдөг байж болзошгүй. 

Орилж, харааж загнах

Хүүхэдтэйгээ муухай харьцах нь хүүхдэд маш муу нөлөөтэй. Хүүхэд рүү орилох нь ямар ч асуудлыг шийдэхгүй. Ердөө л сэтгэл зүйн дарамт үүсгэнэ. Тиймээс хүүхдэд асуудлыг хэрхэн оновчтой шийдэхийг зааж сургах хэрэгтэй. Та түүнд уур бухимдал нь энгийн зүйл мэтээр ойлгуулж байна шүү дээ. 

Хэтэрхий их хянах

Эцэг, эх бүр хүүхдийнхээ төлөө санаа зовдог. Гэхдээ хүүхдээ хэтэрхий их хянах нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. 

Эх сурвалж: www.dailyhealthgen.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
30
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.