Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сургуулийн АРИУН цэврийн орчин ЧУХАЛ гэдгийг батлах 9 БАРИМТ

Нийт сурагчдын 34.6 хувь нь сургууль дээрээ шаардлагатай үедээ гар угаагуурыг ашиглаж чаддаггүй байна.


1. Монгол орны нийт хүн амын дөнгөж 35 хувь нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан усны эх үүсвэрт холбогдсон гэсэн судалгаа бий.
 
 
2. Харин хөдөө орон нутгийн иргэдийн хувьд энэ үзүүлэлт 29 хувь байна.
 
 
3. НЭМҮТ-өөс 2014 онд хийгдсэн сургуулийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үнэлгээгээр судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 34.6 хувь нь сургууль дээрээ шаардлагатай үедээ гар угаагуурыг ашиглаж чаддаггүй байна. 
 
 
4. Судалгаанд хамрагдсан 2 сурагчийн 1 нь сургууль дээр хоол, цай уухаас өмнө гараа угаадаггүй дадалтай байна. Энэ нь сурагчдын сургуулийн орчин дахь угаалтуур, суултуур хүрэлцээгүй, огт байхгүй гэсэн хариултаас харагджээ.
 
 
5. Энэ нөхцөл байдлын улмаас нийгмийн хариуцлагыг дээдлэгч Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци 2014 оноос “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийг санаачлан, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлээд байна.
 
 
6. Төслийн хүрээнд олон суманд судалгаа хийхэд баруун аймгуудын сургуулиудад гэдэсний өвчин, гепатит зэрэг халдварт өвчин түгээмэл байдаг учраас хүүхдүүд хүндээр өвдөж, хичээлийн хоцрогдолд ордог байна. Гол шалтгаан нь ариун цэврийн өрөө, угаалтуур хангалтгүй, ариун цэвэр сахих үндсэн мэдлэг дутмаг байдагтай холбоотой. 
 

7. Орон нутгийн сурагчдын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдлыг сайжруулснаар хот хөдөөгийн ялгааг арилгаж байна. 

8. Охид сарын тэмдэг ирсэн үедээ хаалгагүй, модон жорлонд орохдоо маш их ичдэг байна. Тиймээс эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа, хаалгатай 00-д орох нь тэдний сэтгэл санаа амгалан байж, ичиж биеэ барих шаардлагагүй болдог.

9. Ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэж өгснөөр багш нар болоод сурагчдын сэтгэхүйд эерэг өөрчлөлт ордог ач холбогдолтой. Хүүхдүүд сургуульдаа явах хүсэл тэмүүлэлтэй болж, багш нар хичээл заах урам зоригтой болдог байна. 


“Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийг дэмжсэн хүмүүсийн 5 постыг хүргэе.

1. Улс даяар давалгаалж буй сайхан төсөл. 

2. Жорлон гоё байх нь хүүхэд бүрт сайхан мэдрэмж төрүүлнэ.

3. Төсөл эхлэх үеэр...

4. Аяны давалгаа үргэлжилсээр...Мобикомын төслийн хүрээнд 16 аймгийн 58 суманд эрүүл ахуйн шаардлага хангасан боловсон ариун цэврийн байгууламжуудыг барьж, хүлээлгэн өгсөн юм.

 

5. Горимын санал.

6. Яг тийм шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
5 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
13
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.