Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

МОНГОЛ залуусын хөтөлдөг АЯЛЛЫН 7 ВЛОГ

Аяллын влог хөтөлж эхэлсэн монгол залуустай танилцацгаая.


Сүүлийн жилүүдэд влог хөтөлдөг залуус улам их болсоор байгаа билээ. Бид саяхан влог хөтөлдөг монгол хосуудыг танилцуулсан. Тэгвэл энэ удаа зуны дэлгэр цаг эхэлсэнтэй холбогдуулж, аяллын влог хөтөлдөг монгол залуусыг онцолж байна. Хэрвээ та зөвхөн гадаад хүмүүс аяллын влог хийхийг харж байсан бол одооноос монгол залуусын аяллын бичлэгийг үзэх цаг иржээ. Ингээд аяллын влог хөтөлж эхэлсэн монгол залуустай танилцацгаая.

1. Dermee & Khongoroo

ХБНГУ-д ажиллаж амьдардаг хосууд аяллын сонирхолтой бичлэгээ өөрсдийн youtube хуудсандаа оруулдаг байна. Хэрвээ та Герман улсын тухай илүү мэдэхийг хүсвэл тэдний влогоор зочлоорой.

2. Nomi Baby

2015 оноос эхлэн өөрийн влогоо хөтөлж эхэлсэн байна. Аялах дуртай тэрээр Монголынхоо үзэсгэлэнт газраар аялсан бичлэгээ ч өөрийн youtube хуудаст оруулж байжээ. Түүнчлэн Лос-Анжелесд өнгөрүүлсэн хөгжилтэй бичлэгийг влогоос нь үзэх боломжтой.

3. Ksanchir Saturn

Тэрээр ээжтэйгээ хамт Япон улсаар аялсан дурсамжтай бичлэгээ өөрийн влогдоо оруулсан байна.  Хэрвээ та Япон руу аялахаар төлөвлөж байгаа бол түүний бичлэгийг сонирхоорой.

4. Hurelbaatar B

Хэрвээ та Францын нийслэл Парис хотоор аялахыг хүсдэг бол түүний бичлэгийг үзээрэй. Танд хэрэг болох зөвлөгөө байгаа гэдэгт итгэлтэй байна.

5. GB & Zaya

Бали арлаар аялсан залуу хосын бичлэгийг онцолж байна. Аяллын влог хөтөлж эхлээд удаагүй ч залуу хос олон сонирхолтой бичлэг оруулах биз ээ.

6. TEMKA

Солонгос улсаар аялсан түүний бичлэгийг хүлээн авч үзээрэй. Гурван сарын өмнөөс влог хөтөлж эхэлсэн тэрээр аяллын влог хөтлөхийг удаан хугацаанд төлөвлөж ийнхүү эхлүүлсэн байна.  

7. Ameeiina Vlogs

Хамгийн сонирхолтой аяллын влогийг танилцуулж байна. Түүний бичлэг Берлин, Вена, Праг зэрэг олон газруудаар таныг аялуулах болно.

Бэлтгэсэн: Х.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
38
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.