Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Наадмын үеэр татсан мах, айргаас шинжилгээ хийх явуулын лаборатори ажиллуулна

Энэ жил газар дээр нь татсан мах болон айргаас дээж авч шинжилгээ хийнэ.


Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ жил наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэг нэгдсэн хяналт шалгалтыг хийж ажиллах гэнэ.

Түүнчлэн НМХГ-аас наадмын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн,  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн таван цэгт баяр наадмын өдрүүдэд улсын байцаагч нар ажиллах аж.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдалд хяналт шалгалт хийгдэж байгаа гэнэ.

Хэвлэлийн хурлын үеэр НМХГ-ын дарга  Л.Эрдэнэчулуун “ Талбайн хэмжээ, хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлын хяналт шалгалтын улмаас зөвшөөрөгдсөн ААН-ийн тоо өнгөрсөн оноос 100-гаар буурсан. Мөн газар дээр нь татсан мах болон айргаас дээж авч шинжилгээ хийх явуулын лаборатори Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллуулна” хэмээн хэллээ.

Бэлтгэсэн: Х.Хулан 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
26
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.