Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөлбөмбөгийн ДАШТ-ий ГАЛ ГАРСАН тоглолтуудыг хаанаас үзэх вэ?

Одоогоор хасагдах шатанд өрсөлдөх 16 багийн нэр тодорхой болсон.


Шөвгийн 16-ийн эхний тоглолт өнөөдөр Франц vs Аргентиний тоглолтоор эхлэх гэж байна.

Ингээд шөвгийн 16-ийн гал гарсан тулааныг найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ тухлан үзэх боломжтой 7 газрыг танилцуулж байна. 


1. ОШУСТ-ийн талбай

Оросын шинжлэх ухаан соёлын төвийн гадна талбайд энэ сарын 14-өөс долоодугаар сарын 15 дуустал 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бүх тоглолтыг шууд дамжуулна. ОШУСТ-ийн гадна талбайд 700 гаруй суудалтай асарт том дэлгэц тавигдсан юм. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид бүх тоглолтыг үнэгүй үзэх боломж нээлттэй байна.

2. MNB EVENT HALL

МҮОНТ-ийн чанх ард байрлалтай 500 хүний суудалтай "MNB EVENT HALL"-д ДАШТ-ий тоглолтуудын шууд дамжуулалтыг хүлээн авч үзээрэй. Энэ үеэр тэмцээнээ үзэхийн зэрэгцээ балиашгуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж байна. 

3. Гэр

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 15-ныг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport”, Монголын радиогийн 1, 2-р сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулж байна. Энэ үеэр хөлбөмбөгийн спортын тайлбарыг Я.Нанжид, О.Сонинбаяр, Г.Зол-Эрдэнэ, Б.Оюунсайтар, Б.Билэгт үзэгчдэд хүргэж буй. Тиймээс та бүхэн халуун ам бүлээрээ зурагтныхаа өмнө тухлан үзэх боломжтой юм шүү. Хүүхдүүддээ ч хөлбөмбөгийн спортын сайхныг мэдрүүлээрэй.

4. Хаанаас ч, хэзээ ч үзэх боломж

LookTV аппликейшн болон LookTV.mn сайт руу орон хөлбөмбөгөө хүссэн газраасаа үзэх таатай боломж бас байна. Нэмж хэлэхэд Юнителийн шинэ хэрэглэгч болсон хүмүүс  LookTV-г гар утаснаасаа үзэхэд дата унахгүйгээр үзэх боломжтой. Хөдөө явахдаа, лагерьт гарсан үедээ ямар ч дата үрэлгүйгээр хөлбөмбөгөө үзэх сайхан боломж байна шүү.

5. Наадам Асар

“Наадам Центр”-ын дээр байрлах "Наадам Асар" үүд хаалгаа нээж, та бүхний хүсэн хүлээсэн xѳлбѳмбѳгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тав тухтай орчин болон техникийн ѳндѳр түвшинд үзүүлж байгаа билээ. Улаанбаатарын зуны үдшээр хайртай дотнын хүмүүстэйгээ дуртай спортоо үзэж, хөгжилдөх сайхан боломж шүү.

6. UBFest

"Улаанбаатар Фестиваль" нь 1400 хүний багтаамжтай худалдаа үйлчилгээний асар, "А" асар, "Б" асар, Спорт талбай зэрэг 4 бүстэй маш том талбай дээр Монголд анх удаа хөлбөмбөгийн их наадам зохион байгуулна. Олуулаа цуглаж, багаа дэмжихээр болсон бол ийш зориорой. 

7. Niciton Club

Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж буй  "Никитонтой хөлбөмбөг" хөтөлбөр тун сонирхолтой. Бүтэн сарын турш дахин давтагдашгүй хөлбөмбөгийн супер тоглолтууд, амьд хөгжмийн гайхалтай төгс хэмнэлтэй хослуулан та бүхэнд ДАШТ-ийг дамжуулах нь ээ. 

Дэмжиж буй шигшээ багт нь амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
3
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
санал болгох
1
10 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
12
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.