Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Килиан Мбаппегийн тухай таны мэдэхгүй 10 БАРИМТ

Бут цохиж гарч ирсэн од.


Монако багийн довтлогч байх үедээ лигийн хамгийн шилдэг залуу тоглогчоор тодорч байсан түүнийг Арсенал, Ливерпүүл, Риал Мадрид гурав өөртөө элсүүлэхийг хүсч байсан юм. Энэ залуу дөнгөж сая Аргентины эсрэг тоглолтод гайхалтай амжилт үзүүлж, хүмүүсийн ярианы гол бай болоод байна. 

1. Мбаппе энэ жил дөнгөж 19 настай. Францад төрсөн бөгөөд ээж нь Алжир, Камерун гаралтай. 

2. Түүний бага наснаасаа хойш шүтэн биширч ирсэн хүн нь Криштиан Роналду!

3. Аав нь түүний бие төлөөлөгч байснаас гадна багаас нь хөлбөмбөгт дасгалжуулжээ. Мөн тэр Итан гэдэг дүүтэй, хамтдаа маш их цагийг хамтдаа өнгөрүүлдэг байна.

4. Ээж Фаяза нь гандболын тамирчин байсан учир хүүгээ их шахаж, бэлдүүлдэг байж. Хүүг нь “хөлбөмбөгийн гоц авьяастан” хэмээн нэрлэхэд тэрбээр, “Хүү минь дөнгөж 18 настай. Тэр тэнгэрт нисэх биш хөлөө газарт бат бөх тавих хэрэгтэй” хэмээн хэлж байж. Одоо бол хүүгээ гоц авьяастан гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн биз ээ.

5. Тэр дөнгөж 14 настай байхдаа Челсид сорилтод оролцож байсан бол 2016 онд Арсенал мөн гэрт нь явж очин, өөртөө элсүүлэхийг оролдож байжээ.

6. Өнгөрсөн жил гэхэд инстаграм дээр 1.5 сая дагагчтай байсан бол одоо түүнийг дагагчдын тоо 10 сая дөхөж байна.

7. Тэр зөвхөн хөлбөмбөг тоглодоггүй. Багаасаа теннист маш их дуртай байсан тэрбээр эцэст нь хөлбөмбөгийг сонгосон юм. Дуртай тамирчин нь харин мөн адил Франц тамирчин болох Жо-Вильфрид Тсонга.

8. Тэр тун даруухан амьдралтай нэгэн. Маш их амжилт олсон ч энгийн л амьдралаар амьдарч, цаг заваа гэр бүл болон бэлтгэлдээ хуваан зарцуулдаг. Туйлын энгийн байдлаараа тэр хүмүүсийн дунд маш их хүндлэл хүлээсэн юм.

9. Тэр Монакогийн хамгийн залуухан тамирчнаар 16 настай байхдаа тодорсон юм. Түүнийг шинэ Тьерри Анри гэж мөн дууддаг байсан.

10. Түүнийг гарцаагүй “ганц бие байгаа” гэж бичжээ. Өмнө нь Камилла Готлибтай болзож буй гэсэн цуу яриа гарч байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
21 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
22 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
49
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.