Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

PLAYTIME наадмыг зорих хүмүүст НЭН ШААРДЛАГАТАЙ 15 зүйл

Бүтэн жил хүлээсэн Playtime наадам эхлэхэд тавхан хоног үлджээ.


Бүтэн жил хүлээсэн Playtime наадам болоход тавхан хоног үлджээ. Харин та явах бэлтгэлээ хийсэн үү? Бэлтгэлд тань туслахаар дараах зүйлсийг заавал авч явахыг санал болгож байна. 

1. Майхан

Бүтэн өдөржин эсвэл гурван өдрийн турш явахаар төлөвлөж байгаа бол майхан авч явахыг зөвлөж байна. Голын хажууд майхангаа бариад голын чимээг чагнан хэвтэх сайхан биш гэж үү? Мэдээж үер усны аюулаас болгоомжлон, майхан барих газраа зөв сонгоорой. 

2. Нойтон салфетка

Гэрээс хол явж байгаа бол нойтон болон хуурай салфетка хэрэг болох нь гарцаагүй. Халтартсан гар, хувцасаа богинохон хугацаанд цэвэрлэхэд гарцаагүй болно.

3. Хүрэм

Манай улсын цаг агаар ямар билээ дээ? Орой үдшийн цагаар даарч хөрөхөөс сэргийлэн хүрэм болоод дулаахан амрахад хэрэг болох хөнжил, бүтээлэг заавал зэхээрэй. Дээл аваад явбал өмсөөд ч явна, нөмрөөд ч хэвтэнэ. 

4. Найзууд 

Энэ бол авч явах “зүйлсийн” хамгийн чухал нь. Тэдэнгүйгээр “Playtime” наадам руу явна гэдэг дуусахаас нь өмнө буцаж ирэхийн баталгаа гэхэд хилсдэхгүй.

5. Нарны тос

Playtime наадам гадаа талбайд болдог тул арьсаа нар, салхинаас хамгаалахын тулд нарны тос авахаа мартуузай. Нарны тосоо мартвал гэрлийн хурдаар борлож, харласан арьс тань яст мэлхийн хурдаар цайрах вий. 

6. Пэпси

Цаг агаар халуун үед дуртай хөгжмөө сонсож бүжиглэсэн хүмүүст сэнгэнэсэн сайхан хүйтэн ундаа залгилах шаардлага гарна. Сахарнаас татгалздаг, нялуун амтанд дургүй хэн бүхэнд Pepsi Black яг тохирно. Сахаргүйн дээр ам завааруулж, нялуун санагдахгүй ч амт нь “күүл”.   

7. Гар чийдэн

Наадам задгай талбайд болдог тул жаахан зайнд гарахад л тэргэл сартай шөнө биш л бол харанхуйтай нүүр тулна. Тиймээс нар жаргасны дараа гар чийдэн хэрэг болох ч юм билүү, цүнхлээд явахад илүүдэмгүй эд. 

8. Бэлгэвч

Эрүүл мэндээ боддог, болзошгүй аюулаас сэргийлдэг хүмүүсийн биедээ авч явдаг зүйлсийн нэг нь шүү дээ. 

9. Усны гутал, шүхэр

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр “Playtime” наадам эхлэх өдөр буюу энэ сарын 6-нд өдөртөө 22 градус дулаан, бороо шивэрнэ гэж мэдээлжээ. Тиймээс усны гутал болоод шүхэртэй явах нь тав тухтай байдлыг бүрдүүлэх нь ээ. 

10. Зөөврийн цэнэглэгч

Энэ л байхгүй бол тэнд өнгөрүүлсэн сайхан мөчүүдийн зураггүй, бичлэггүй үлдэнэ дээ. Мэдээж гэрийнхэнтэйгээ холбогдож, хаана юу хийж яваагаа дуулгахад ч гар утас тань цэнэгтэй байх хэрэгтэй. 

11. Бэлэн гоймон

Найз нөхдөөрөө доргин, хайртай хамтлагийнхаа дуртай дууг сонсох шиг жаргал хаана байх билээ. Ганц, хоёр шар айраг уусны маргааш нь бэлэн гоймон шиг сайн “хань” үгүй. Бэлдээд явахад хэрэг болох нь гарцаагүй. 

12. Нарны малгай

Хэт халуун өдрүүд ч таныг угтаж магадгүй. Тиймээс наршихаас сэргийлж нарны малгайгаа аваад яваарай. Мөн нарны шил ч тустай шүү дээ. 

13. Цүнх

Цүнх тань хэрэгтэй зүйлс багтаахаас гадна үүрэхэд биед эвтэйхэн байх хэрэгтэй. Хоёр гараа сул байлгаж, сайхан бүжиглэх учиртай шүү дээ.

14. Толгойны эм

Өдөржин толгойгоо савсаны дараа хүзүү, толгой өвдөх магадлалтай. Юмыг яаж мэдэх вэ толгойны эсвэл өвчин намдаах эм цүнхлээрэй. Бас эмийн жижиг хайрцагаа аваад явахад гэмгүй л юм. Шархны лент ч илүүдэмгүй.

15. Хөгжөөнт тоглоом

Хөзөр, даалуу, уно гээд олуулаа тоглох боломжтой ямар ч тоглоом авч явж болно шүү дээ. Тэнд очоод уйдахгүйн тулд та гэртээ байгаа тоглож болохуйц бүх тоглоомоо аваад гараарай. Гэхдээ уйдах цаг бараг л гарахгүй болов уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Өчигдөр
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
21
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.