Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сэтгэл зовнил тань аюултай байдалд хүрснийг илтгэх 8 шинж тэмдэг

Анхаараарай!


Сэтгэл зовнил бол сэтгэл мэдрэлийн өвчлөлүүдийн бас нэгэн аюултай төрөл юм. Хүмүүс үүнийг тийм ч сүртэй зүйл биш гэж боддог ч үнэндээ хүндэрсэн тохиолдолд маш зовууртай, сэтгэл өвдөм байдаг аж. Хэрэв та өөрийгөө сүүлийн үед яагаад байгааг мэдэхгүй, яагаад бухимдалтай, санаа зовомтгой байгаагаа мэдэхийг хүсвэл дараах 8 шинж тэмдгийг анхааралтай уншаарай. Таны бодсоноос ч хэцүү байдал үүссэн байж болох юм. 

8. Та маш их жин хасах болно

Гэнэт тодорхойгүй шалтгаанаар жин хасаж эхлэх нь гол шинж тэмдгүүдийн нэг байдаг. Таны бие болоод сэтгэл санаа дарамтад орж, хэцүү байдалд орох үед өлсөх мэдрэмж болоод хоолны дуршил үүнийгээ дагаад буурдаг. Заримдаа амьдрахын тулд юм идэх хэрэгтэй гэдгээ хүртэл мартаж орхих болно. Тархи тань стресс, янз бүрийн асуудлуудаас болж өлсөх болон бусад мэдрэмжийг мэдрэхгүй болдог. Тиймээс энэ тохиолдолд зайлшгүй дуршил сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй.

7. Маш өчүүхэн асуудал хүртэл таныг зовоож эхэлнэ

Та өмнө нь тэгдэггүй байсан байж болох ч энгийн нэг зүйл дээр ч гэсэн бухимдаж, уур хүрч, стресстэж эхэлнэ. Жишээ нь таны дуудлагыг хэн нэгэн авахгүй байх, асуусан зүйлийг тань сонсолгүй өнгөрсөн байх гэх мэт. Өмнө нь хэзээ ч хүндээр тусгаж байгаагүй зүйлс таныг хангалттай шаналгаж эхлэх болно. Улаан гэрэл асаж, хэсэг хугацаанд зогсоход хүртэл өдөржин түгжрэл дунд байсан мэт хүнд мэдрэмж авах болно.

6. Хүмүүстэй “хачин” харилцана

Таны тэвчээрийг үгүй хийсэн мэт санагдаж болно. Хэн нэгэн хүнтэй өөрийн эрхгүй таагүй өнгөөр ярих, дүрсхийн уурлах гэх мэт зүйлс тохиолдоно. “Юу болсон бэ”, “Зүгээр үү”, “Яагаад байгаа юм бэ” гэх мэт хандлагыг та бусдаас ихээхэн мэдрэх хандлагатай. Зүгээр нэг тоглоом тохуу ч танд доромжлол шиг, үйлдэл нь таныг туршаад, өдөөд байгаа мэт санагдана. 

5. Бүх зүйл эмх замбараагүй болно 

Сэтгэл зовнил тань улам дордох үед та хаа хамаагүй нэгэн болж хувирна. Тэр ч зүйлийг мартаж, энд ч нэг асуудал тарьж явах хандлагатай. Ажил цалгардах, хичээл хийх хүсэл буурах, гэр орноо цэвэрлэх гэсэн хүсэл үгүй болж, илүү салан, болчимгүй болох хандлагатай. Ажлууд ар араасаа гарч ирэхэд та цочролд орж, гүйцэх аргагүй болсон мэт санагдана. Тиймээс амьдралын хэвшил, хийдэг зүйлсдээ өөрчлөлт хийхээс өөр аргагүйд хүрнэ.

4. Хүн бүхэн таныг түлхэж буй мэт санагдана (Та өөрөө тэгдэг хүн нь байлаа ч)

Таныг хэн ч ойлгохгүй, хэн ч анхаарахгүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Ярилцахаас зайлсхийж, дуугүй сууснаар та өөрөө хүмүүсийг түлхэж эхэлнэ. Гэхдээ энэ нь яг л бүх зүйл бусдаас болсон мэт хүнд санагдаж, орхигдсон, орь ганцаар мэт мэдрэмж төрөх болно. Сэтгэл зовнил тань байдлыг улам хурц болгож, та аажим аажмаар бүх хүмүүсээс зайгаа барих хандлагатай. Хэрэв сэтгэлээ нээж ярилцахгүй л юм бол таны дотор юу болж буйг хэн ч мэдэхгүй. 

3. Та арай ядан амарч, ямагт ядарсан мэт санагдана

Таны нойр хэзээ ч ханахгүй байгаа мэт, олон цаг унтаад сэрлээ ч амраагүй мэт санагдана. Орой юу ч юм, ерөөс чухал биш зүйлс хийсээр үүр цайлгаж, унтаж амарсан боловч нүдээ нээгээд л дахин нойр хүсэмжлэх болно. Эсвэл огт хүсэхээ байж, зүгээр л ядарсан чигээр өдөр хоногийг өнгөрүүлсээр байна. Иймээс унтаж амрах цагийг маш сайн төлөвлөж, өөрийгөө ядраахгүй, олон зүйлээс болж стрессдэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

2. Хүсэхгүй байсан ч кофе, кофеин хэрэглэж орхино

Маш олон мэргэжилтэн сэтгэл зовнилын асуудалтай хүмүүст  кофе, согтууруулах ундаа, сахарын хэрэглээг багасгах хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгдөг. Гэхдээ та өөрийн эрхгүй хэрэглэж орхих ба үүнээс болж аяга кофе, шар айраг уухаас өмнө байснаасаа ч дор, хэцүү байдалд орох хандлагатай. Сэргэхийн тулд кофе ууж орхисон ч таны дотор муухай оргиж, бие даахын аргагүй хэцүү болох болно. Харин үүний оронд дасгал хөдөлгөөн, бясалгал, дуу хуур танд тус болох болно. 

1. Эргэлзээ, толгой эргэх, дөжирсөн байдлыг мэдэрнэ 

Сэтгэл хөдлөлгүй мэт, яг л робот адил хачин байдалд орох болно. Таны толгой эргэж, анхаарлаа хандуулж чадахгүйгээс гадна толгой дотор байнгын ямар нэг долгионы чимээ сонсогдож байгаа аятай дөжирч орхино. Урт хугацааны амралт, эмчилгээ хийлгэхгүй бол энэ байдал улам лавширч тэсэхийн аргагүй зовууртай болох болно. Нойр хулжиж, юм ч идэж чадахаа больж, ажил хэрэг ч урагшгүй, юунаас ч таашаал мэдэрч чадахгүй болох аюултай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

. 2020.11.30 162.158.166.68

Yaj boliulah ve?

0 Хариулах